Хайх

Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа

Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа

Text: Б.Энххүслэн


Загвар, урлаг соёл, гоо сайхан, интерьер, аяллын сэдвээр бичдэг Velin сэтгүүл бэлгийн багцаа худалдаанд гаргалаа. Сэтгүүлийн хамт олон бэлгийн багцаа бүтээхдээ хэрэгцээ, хийц, загвар болон сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн байх талаас нь бодолцжээ. Түүнчлэн сав, баглааг аль болох хог хаягдал багатай минимал байлгах дээр анхаарсан байна. 

Энэхүү багц нь ноолууран ороолт, бээлий, дэгээ аксесуар, tote цүнх болон Velin сэтгүүлийн дөрөв дэх дугаараас бүрджээ. Сэтгүүлийн зүгээс бүтээгдэхүүнийхээ загварыг гаргахдаа юун түрүүнд өөрсдийн гоо зүйг шингээж, мөн загварын салбарт ажилладаг хүмүүсийн хувьд материал, өнгө, дизайны тал дээр чухалчлан анхаарчээ. Тухайлбал, нэрийн бүтээгдэхүүний нэг болох ороолт нь хүйс харгалзахгүй хүн бүр хэрэглэх боломжтой өнгөтэй, зөөлөн бөгөөд дулаан чанараараа шалгарсан 100% ноолууран материалтай, хувирах боломжтой дизайнтай гэсэн чухал чанаруудыг өөртөө нэгтгэсэн байна.


VELIN-ГИЙН БЭЛГИЙН БАГЦЫГ ЗАДАЛЖ БҮТЭЭГДЭХҮҮН НЭГ БҮРТЭЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАЦГААЯ


Хайрцаг

Нүүрэн талдаа “The Velin Club” хэмээх гарчигтай энэхүү хайрцаг нь дахин боловсруулагдсан бүтээгдэхүүнээр хийгдсэнээр зогсохгүй дээр нь хэвлэгдсэн бичвэрүүдийг байгальд ээлтэй шар буурцгийн бэх ашиглан гаргасан билээ. Хайрцгийг нээх мөчид тагны дотор талд байрших “Please accept this hug” гэсэн бичиг юун түрүүнд харагдах бөгөөд бэлэг онгойлгох анхны сэтгэгдлийг халуун дулаан мэдрэмжтэй уялдуулахын тулд энэхүү үгийг хайрцагтаа нэгтгэжээ.


Ноолууран ороолт

"Neck warmer" буюу хүзүүний богино ороолтын хувьд 2023, 2024 оны загварын томоохон чиг хандлага болсон саарал өнгөтэй гэдгээрээ онцлог. Саарал загваруудыг дэлхийн томоохон дизайнеруудаас эхлэн street style одод хүртэл анхааралдаа аваад байгаа юм.

Тус ороолтыг сэрүүний улиралд төдийгүй зуны орой хүртэл дөрвөн улирлын турш өмсөх боломжтой. Загварчлахдаа харин дан ганц хүзүүндээ гэлтгүй обруч хэлбэрээр толгойндоо зүүж болох ба хүүхэд, том хүн гээд нас, хүйс харгалзахгүй хүн бүрд таалагдах нь гарцаагүй.

Хийцийн хувьд тун авсаархан бөгөөд доош унжсан хэт сул, аль эсвэл тав тух алдагдуулах бариу биш юм. Мөн 100% ноолуураар хийсэн учраас арьстай хүрэлцэхдээ хөвөн зөөлөн мэдрэмж төрүүлж, дулаан байлгана.

Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа (фото 1)
Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа (фото 2)

Ноолууран бээлий

Мөн л 100% ноолууран, саарал өнгийн тус бээлий нь хоёр төрлөөр өмсөх боломжтой эвхэгддэг дизайнтай. Энэхүү дизайны ачаар гар утас ашиглах, хэтэвчнээс карт гаргах зэрэг хуруу шаардсан үйлдлийг бэлийгээ бүхлээр нь тайлахгүйгээр ердөө дээд хэсгийг нь хойш нугалан илүү хялбараар хийх боломжтой. Харин дулаалах шаардлагатай үедээ кнопоор бэхлэн нугалсан хэсгээ эргүүлэн өмсөөрэй.

Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа (фото 3)
Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа (фото 4)
Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа (фото 5)

Дэгээ аксесуар

Энэхүү аксесуарыг ууланд авирагчдын хэрэглээ болсон дэгээнээс сэдэл аван бүтээжээ. Ингэхдээ дэгээний хэрэглээ улам өргөжсөөр загварын салбарт хүртэл ашиглагдаж эхэлсэн билээ. Тодруулбал, үүнийг цүнхнийхээ гогцооноос бэхлэн ээмэг, тууз, хонх гэхчлэн дурын аксесуараа зүүх чиг хандлага дэлгэрээд байгаа юм. Тэр дундаа Velin-гийн зүгээс тус дэгээний тусламжтай хуучин цүнхэндээ шинэ амьдрал бэлэглэхийг уриалж байна. Хог хаягдлын асуудал хурцаар хөндөгдөж буй энэ үед аливаа эдлэл хэрэглэлээ хаяхгүйгээр сэргээн засварлаж, шинэчлэн урлаж байгаа нь байгальдаа оруулж буй хувь нэмэр мөн билээ.

Дэгээг ашиглах цар хүрээ маш өргөн бөгөөд түлхүүр, усны сав, аяга, утасгүй чихэвч зэргийг үүнд бэхлэх боломжтой юм.

Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа (фото 6)

The Velin Club tote цүнх 

The Velin Club tote загварын цүнхийг маш олон төрлөөр ашиглах боломжтой. Та тус цүнхэнд үнэртэй ус, косметик хэрэгслээс эхлэн ном дэвтэр, солих хувцас, хүнс, зөөврийн компьютероо хүртэл хийгээд явж болно. Багтаамж сайтай, хөнгөн учраас аялал зугаалгад авч явахад тохиромжтой билээ. Мөн өргөн бариултай тул мөрөндөө үүрэхэд нухаж өвтгөхгүй давуу талтай.

Өнгөний хувьд гүн ногоон, цагаан шаргал хосолсон гэгээлэг харагдах бөгөөд төрхийг тань чимэх энгийн атлаа чамин аксесуар болж чадна.

Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа (фото 7)

Velin сэтгүүлийн дөрөв дэх дугаар

Намар/өвөл 2023-24

Бэлгийн хайрцагт Velin сэтгүүлийн шинээр гарсан дөрөв дэх дугаар мөн багтжээ. Энэ удаагийн дугаарт загвар, гоо сайхантай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл багтсанаас гадна бизнесмен, уран барималч, зураач, урлаг соёлын олны танил эрхмүүд гэхчлэн урьд урдынхаасаа ч илүү олон салбарын түүчээлэгч нарыг онцолсон байна. Velin бол монголын бүтээлч салбарт хөдөлмөрлөж буй авьяаслаг мэргэжилтнүүдтэй уулзаж тэдний ертөнцийг уншигчдадаа хөшигний цаанаас харуулахыг зорьдог цуглуулгын сэтгүүл гэдгээрээ онцлог юм.

Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах бэлэг: Velin сэтгүүлийн бэлгийн багц худалдаанд гарлаа (фото 8)

Velin бэлгийн багц tote цүнхтэй болон цүнхгүй гэсэн хоёр төрлөөр гарч байна

Багц 1 (цүнхтэй) - 380,000₮

Багц 2 (цүнхгүй) - 300,000₮

Захиалга өгөх боломжтой хэлбэрүүд:

  • @velinmagazine Instagram хаяг руу DM бичин захиалах,
  • 8000 1719, 8001 1719 утсаар холбогдон захиалах боломжтой.

Худалдаалагдаж буй газар:

ХУД, 15-р хороо, Regis Place tower, 1 давхар, Sel. дэлгүүр.

Жич:

  • Захиалгын хүргэлт 12.29 - 01.01 өдрийн хооронд хийгдэхгүй болохыг анхаарна уу.
  • Хүргэлт зөвхөн Улаанбаатар хотод хийгдэнэ. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх