Вьетнамын Naman Spa дах гайхалтай өвс ургамал
Ногоон ертөнц
Вьетнамын нэгэн сэрүүхэн өглөө Naman Spa-гийн ногоон талбайд йогоор хичээллэж байна гэж төсөөлөхөд дэндүү сайхан. Нэгдүгээр давхарт, цэлгэр тэнгэр доор байрших өтгөн цэцэрлэг болон бадамлянхуа цэцгээр хүрээлэгдсэн цөөрмийг хараад өөрийн эрхгүй бясалгах хүсэл төрнө. Харин илүү идэвхтэй дасгал хийх дуртай хүмүүст зориулж тусгайлан бэлдсэн биеийн тамирын танхим болон аеробикийн өрөө бий.
Энэхүү амралтын газрын барилгыг MIA Design Studio-гийн архитекторууд энэ зун дуусгасан билээ. Байгалийн агааржуулалт бий болгож, амралтын цэцэрлэг байгуулж, нутгийн ургамлыг ашиглан ногоон орчин бүрдүүлж бас өдрийн нарны туяанаас хамгаалах тусгай дэлгэц байршуулсныг харахад л тэд бүгдийг сайтар бодож бүтээсэн нь илт харагдана лээ. Энд зочилсон хүмүүст шинэхэн барилгын цагаан шалан дээр тусах ургамлын сүүдэр хүртэл үнэхээр үзэсгэлэнтэй санагдах болно.