Wildlife Photographer of the Year 2016 гэрэл зургийн уралдааны ялагчид тодорлоо
50,000 гаруй зургаас шалгарсан
Wildlife Photographer of the Year 2016 уралдааны шагнал гардуулах ёслол Лондон хотын Байгалийн түүхийн музейд болж өнгөрлөө. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд нийт 50,000 гаруй бүтээл ирснээс 100 гаруй зураг шалгарч үлдсэн байна.
Wildlife Photographer of the Year 2016 уралдааны ялагчаар америкийн зурагчин Тим Ламан тодорчээ. Тэрээр Борнео арлын Гунун Палун үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэн ховордсон орангутангийн зургийг авсан юм. Тим энэ зургийг авахын тулд 30 м өндөр инжирийн мод руу авирч гарсан бөгөөд орангутангийг модон дээр гарч ирэхийг нь гурав хоног хүлээжээ. GoPro-гоор авсан энэхүү зурагт орангутанг инжир жимс түүж байсан юм.
"Шилдэг залуу гэрэл зурагчин" шагналыг Гидеон Найт "The Moon and the Crow" зургаараа авсан байна. Луис Хавьер Сандоваль "Star Player" зургаараа тэмцээний "Сэтгэгдэл" төрөлд шагнал авч, Тони Вугийн "Snapper Party" зураг "Усан доорх" төрөлд шилдгээр тодорчээ. Харин шведийн зурагчин Матс Андерсоны "Requiem for an owl" бүтээл Wildlife Photographer of the Year 2016 уралдааны шилдэг хар цагаан зургаар шалгарсан юм.