Хайх

Юрий Мильнер, Стивен Хокинг нар харь гарагаас амьдрал илрүүлэх төслөө танилцууллаа

Юрий Мильнер, Стивен Хокинг нар харь гарагаас амьдрал илрүүлэх төслөө танилцууллаа

Альфа Центавр руу

Text: Б.Амина


Зураг:

Юрий Мильнер, Стивен Хокинг нар нэг жилийн өмнө харь гарагт амьдрал хайж олох тухайгаа зарлаж байсан бол саяхан Нью-Йоркод болж өнгөрсөн Дэлхийн одон орон судлалын хэвлэлийн бага хурлын үеэр тэрхүү төслийнхөө дэлгэрэнгүйг танилцууллаа

Оросын тэрбумтан Юрий Мильнер, физикч Стивен Хокинг болон Facebook нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг нар харь гарагийн амьдралыг судлах Breakthrough Starshot төслийнхөө дэлгэрэнгүйг танилцууллаа. Юрий Мильнер ойрын хугацаанд альфа Центавр гараг руу хөөргөх нано хөлгүүдэд 100 сая долларын хөрөнгө оруулсан байна. Бидэнд хамгийн ойр байгаа альфа Центавр нь дэлхийгээс 25 их наяд миль буюу 4.37 гэрлийн жилийн зайд байдаг аж. Судлаачдын үзэж буйгаар нано хөлгүүд цагт 160 сая км хурдалснаар 20 жилийн дараа гэхэд Центаврт хүрэх гэнэ. Хөлөг онгоцуудад камер суулгасан байх бөгөөд дамжуулсан мэдээлэл нь дөрвөн жилийн дараа дэлхийд ирэх юм. Ийм байдлаар бид ойролцоогоор 25 жилийн дараа харь ертөнцөд амьдрал бий эсэхийг мэдэх болох нь ээ. Сонирхуулахад одоо бүтээгдээд байгаа хамгийн хурдан сансрын хөлгөөр альфа Центаврт хүрэхэд 30 мянган жил шаардлагатай юм байна.

Марк Цукерберг өөрийн Facebook хуудсаараа дамжуулан хүн төрөлхтөний түүхэнд анх удаа хийгдэх гэж буй энэхүү төсөлд нэгдсэндээ бахархаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр мөн "Бидэнд хамгийн ойр, хүмүүс амьдарч болох гараг альфа Центавр байх бүрэн боломжтой. Үүнийг тодорхой мэдэх цорын ганц арга бол тэнд хангалттай ойртож зургийг нь авах юм" хэмээн бичсэн байна. 

Юрий Мильнер, Стивен Хокинг нар харь гарагаас амьдрал илрүүлэх төслөө танилцууллаа (фото 1)

цааш үзэх