Хайх

Бразилын хамгийн үзэсгэлэнтэй топ таван загвар өмсөгч

Бразилын хамгийн үзэсгэлэнтэй топ таван загвар өмсөгч

Рио 2016

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Сүүлийн жилүүдэд загврын ертөнцийн ихэнх жагсаалтыг Бразил гаралтай загвар өмсөгчид тэргүүлэх болсон. Тэгвэл энэ жил Рио-де-Жанейро хотод зохион байгуулагдаж буй Олимпийн наадмын нээлтэнд оролцсон Бразилын хамгийн алдартай хүмүүс дунд үзэсгэлэнт загвар өмсөгчид ч багтсан байгаа. Тиймээс Бюро 24/7 Бразил улсын шилдэг таван загвар өмсөгчийг онцолж байна

Адриана Лима

Дэлхийн хамгийн дур булаам, үзэсгэлэнтэй бүсгүйг нэрлэ гэвэл олон хүн шууд л "Адриана Лима" гэж хариулах байх. Одоо 35 настай Адриана Франческа Лима "Victoria's Secret" -ийн сахиусан тэнгэр гэдгээрээ алдартай. Мөн тэр жилд есөн сая долларын орлого олж, хамгийн баян загвар өмсөгчдийн жагсаалтын хоёрдугаар байранд жагсдаг. Адриана Лима хамгийн эрэлттэй загвар өмсөгчийн тоонд багтдаг бөгөөд Louis Vuitton, Armani, Elie Saab, Givenchy, Marc Jacobs, Prada зэрэг олон загварын орднуудтай хамтарч ажиллаж байсан юм. Үүнээс гадна, Марио Тестино, Брюс Вебер, Энни Лейбовиц зэрэг хамгийн алдартай зурагчид ч түүний зургийг авах дуртай. Адриана Лима хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог ба ялангуяа хүүхдүүд рүү чиглэсэн сайн үйлсийн аян хийдэг. Тухайлбал, Сальвадор дахь хүүхдийн асрамжийн газар ба Истамбулын хүүхдийн эмнэлэгт тэрээр санхүүгийн тусламж үзүүлдэг. Адриана Лима мөн чөлөөт цагаараа яг л жинхэнэ тамирчин шиг боксоор хичээллэдэг бөгөөд 2016 оны Олимпийн наадмын банбарыг барин гүйж байсан юм.

Бразилын хамгийн үзэсгэлэнтэй топ таван загвар өмсөгч (фото 1)

Жизель Бундхен

Жизель Бундхен анх 1993 онд, сургуулийнхаа аяллын үеэр Сан- Паулу дахь худалдааны төвд явж байхад нь түүнийг Elite загварын агентлагийн төлөөлөгч олж харснаар түүний загварын карьер нь эхэлсэн. Тэрээр сүүлийн хэдэн жил дарааллаж дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчийн жагсаалтыг тэргүүлж, энэ амжилтаараа Гиннессийн номонд хүртэл бичигдсэн. Түүний нэг жилд олсон орлого ойролцоогоор 44 сая долларт хүрсэн гэж Forbes сэтгүүл мэдээллэсэн байгаа. Жизель 2015 оны байдлаар өөрийн 20 жилийн карьертаа нийт 350 гаруй сурталчилгаанд оролцож, сэтгүүлийн нүүрэнд 1,200 гаруй удаа гарч, 470 загварын шоуны тайзнаа алхсан байна. Хэдийгээр өнгөрсөн жил тэр загварын карьераа өндөрлөсөн ч энэ жилийн Олимпийн наадмын нээлтийн үеээр Маракана цэнгэлдэх хүрээлэнд 78,000 үзэгчийн өмнө "Garota de Ipanema" дууны аянд тайзнаа дахин нэг алхсан юм.

Бразилын хамгийн үзэсгэлэнтэй топ таван загвар өмсөгч (фото 2)

Алессандра Амбросио

"Victoria's Secret" -ийн бас нэгэн сахиусан тэнгэр Алессандра бүр найман настайгаасаа л загвар өмсөгч болохоор шийдсэн байсан. Үүнээс хойш тэр Gucci, Dolce & Gabbana, Calvin Klein, Christian Dior гэх мэт томоохон загварын орднуудын сурталчилгаанд оролцож, Prada, Chanel, Givenchy гэх мэт брэндүүдийн загварын шоуны тайзнаа алхаж хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн тоонд багтсан. Одоо тэр Риогийн Олимпийн наадам дээр Адриана Лимагийн хамтаар NBC телевизийн хоол ба урлаг, соёлын сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа.

Бразилын хамгийн үзэсгэлэнтэй топ таван загвар өмсөгч (фото 3)

Изабель Гулар

Итали гаралтай, Бразилд төрсөн үзэсгэлэнт бүсгүй мөн л "Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр гэдгээрээ алдартай. Тэгэхдээ тэр амжилтанд хүрэхээсээ өмнө өөрийнхөө давуу талуудыг мэддэггүй байсан бөгөөд тэр ч бүү хэл, өндөр, туранхай биетэй байснаасаа болж сургуульдаа хүүхдүүдийн доог тохуу болж, "анааш" гэх хочтой байжээ. Загвар өмсөгч болсноосоо хойш Изабель дэлхийн шилдэг Oscar de la Renta, Ralph Lauren, Stella McCartney зэрэг олон дизайнеруудтай хамтарч ажилласан. Энэ жилийн Олимпийн наадамд тэр Адриана, Алессандра нартай ээлжлэн Олимпийн банбарыг гардан алхсан.

Бразилын хамгийн үзэсгэлэнтэй топ таван загвар өмсөгч (фото 4)

Изабели Фонтана

Итали гаралтай бас нэгэн Бразилын супер модель бол Изабели Фонтана юм. Тэр 1999 онд 16 настайдаа "Victoria's Secret"-ийн дотуур хувцасны каталог дээр зургаа авахуулж тухайн үедээ маш их шуугиан тарьж байсан. Учир нь тэр 18 нас хүрээгүй байсан бөгөөд үүнээс хойш тус брэнд 18-аас доош настай загвар өмсөгчдийн зургийг авахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан юм. Үүний дараагаар тэр шууд л Ralph Lauren, Versace, Valentino загварын орднуудтай гэрээ хийсэн. Одоо тэр Forbes сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой 15 загвар өмсөгчийн жагсаалтанд багтаад байгаа.

Бразилын хамгийн үзэсгэлэнтэй топ таван загвар өмсөгч (фото 5)

цааш үзэх