#BuroFriends: Загвар өмсөгч Ж.Энэрэл
Үзэсгэлэнтэй
Загвар өмсөгчдийн залуухан, эрч хүчтэй байдал, өв тэгш бие хаа, өөр хаана ч давтагдахгүй царай төрх бол дизайнеруудын хамгийн гол "зэвсэг" нь болдог. Тэгвэл бүгдийн анхаарлыг татаж, хайрыг хөдөлгөх төрх бүтээдэг загвар өмсөгчдийн үзэсгэлэнтэй байдал өөрийн амьдралын хэв маяг, урам авдаг зүйлсээрээ хөглөгдөх нь гарцаагүй. Тиймээс энэ удаагийн #BuroFriends булангийн блиц асуултнуудаа бид загвар өмсөгч Ж.Энэрэлээс асуулаа .
Тэрээр Токио болон Нью-Йоркийн Mercedes Benz загварын шоунуудад загвар зохион бүтээгч Ариунаа Сүри, Баярмаа Баярхүү нарын загварыг өмсөн алхаж, олон улсад монгол загварын нүүр царай болсон билээ. Одоо 21 настай залуухан загвар өмсөгч бүсгүй маань Сингапурт 2012, 2013 онд загвар өмсөгчөөр ажилласан ба одоо Монгол модель агентлагт харьяалагдаж байна. Ж.Энэрэл мөн зөвхөн загвар өмсөгч байгаад зогсохгүй "Let`s make some great art" гэх урлагийн чиглэлийн сонирхолтой номыг орчуулан гаргасан байгаа.