Хайх

Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн

Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн

Text: Ж.Чинбат


93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэнг Байкалын загварын долоо хоногт оролцохоор явахын өмнөхөн бид уулзаж, Бюрогийн найзууд булангийнхаа блиц асуултнуудыг түүнд тавьлаа

"Амжилт гэдэг тийм ч том зүйл биш бөгөөд хүн өдөрт нэгээс доошгүй амжилт гаргаж байх хэрэгтэй" гэж хэлж буй дизайнер М.Нямсүрэн 93//KiDULT маркийг үүсгэн байгуулаад нэг жил болж байна. Залуучуудад зориулсан гудамжны өнгө аястай загвар санал болгодог бүтээлч залуусын нэгдэл болсон 93// KiDULT марк үндсэн хоёр дизайнертай бөгөөд нэг нь М.Нямсүрэн юм. Тэд маркийнхаа нэрийг өгөхдөө ирээдүй рүү тэмүүлсэн, хэзээ ч зогсохгүй, байнга эрч хүчтэй байх залуу хүмүүсийг илэрхийлж  Kid, Adult гэх хоёрыг үгийг нэгтгэжээ. Хүүхдээрээ том болж, гэнэн мөрөөдлөө орхихгүй, харин ч түүнийхээ хойноос чин сэтгэлээсээ явах эрмэлзэл 93//KiDULT багийн үндсэн зарчим ажээ. 

KiDULT одоогоор нийт дөрвөн капсул цуглуулга гаргаад байна. Загварын хувьд тэд шинэ эсгүүр, зохион бүтээлт, шинэ дизайныг туршин монгол залуусын амьдралын хэв маяг руу хөрвүүлэн оруулж ирдэг. Минимал хэв маягтай, том хэлхгэр хэмжээтэй эрэгтэй, эмэгтэй хувцаснууд дотор нь эрэгтэй юбка зэрэг сонирхолтой загвар олон бий. 

93//KiDULT-ын хамт олон энэ арваннэгдүгээр сарын 3-нд БНБуриад улсын Улаан-Үүд хотод болох "Байкалын загварын долоо хоногт" оролцох гэж байна. Дизайнер М.Нямсүрэн өнгөрсөн жил тус арга хэмжээнд өөрийн загвараа бие даан танилцуулсан туршлагатай. Энэ удаад тэр багаараа явах гэж буй учраас бүх зүйлсийг мэргэжлийн түвшинд үзүүлнэ гэдэгтээ бат итгэлтэй байна. Тэд футурискик өнгө аястай, хэлхгэр хэмжээтэй том өвлийн куртканууд бүхий загвараа танилцуулах болно.

 

Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн (фото 1)Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн (фото 2)Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн (фото 3)Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн (фото 4)Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн (фото 5)Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн (фото 6)Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн (фото 7)Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн (фото 8)Бюрогийн найзууд: 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн (фото 9)

 

 

цааш үзэх