Бюрогийн найзууд: Дизайнер Ч.Мишээлийн дотоод урланд тавтай морил
Уран
Michel & Amazonkа брэндийн загвар зохион бүтээгч эгч, дүүсийг манай уншигчид багагүй санасан байх.Тиймээс бид энэ удаа дизайнер Ч.Мишээлийг Бюрогийн найзууд буландаа урьж, юунд дуртай, хэнээс урам зориг авдаг болохыг нь сонирхлоо
Загвар зохион бүтээгч Ч.Мишээлийн дотоод ертөнцөд Карл Лагерфельд түүний өвөө, Шанель эмээ нь, Валентино аав, Диор ээж, Раф Симонс ах нь мэт хүндтэй байр суурь эзэлж, түүнд урам зориг өгдөг байжээ. Гэвч тэр одоо өөрөө бие даасан уран бүтээлч болж, өөрийн дуу хоолойгоо загвараар дамжуулж бусдад гоо сайхныг түгээж байна. Michel & Amazonka энэ 2016 оны хавар, зуны улиралд зориулан хоёр төрлийн цуглуулга гаргасан ба энэ дотроос Paradise хэсэгт дизайнер Ч.Мишээлийн уран сэтгэмж илүү шингэсэн байгаа. Тэрээр дэлхийг тэр чигтээ диваажин юм гэдгийг хүмүүс бидэнд эргэн сануулж, энэ сайхан ертөнцөө хайрлаж, хамгаалах хэрэгтэй гэдгийг өөрийн загваруудаар илэрхийлж байсан билээ. Одоо харин бүгдээрээ түүний дотоод урлангаар аялцгаая.