Хайх

#BuroFriends: Futuristic Type-ийг бүтээгч Munu

#BuroFriends: Futuristic Type-ийг бүтээгч Munu

Multiverse

Text: Ж.Чинбат


Улаанбаатарт хүмүүс нэгээс илүү мэргэжилтэй, үргэлж ямар нэг өөр зүйл чаддаг байх хэрэгтэй байдгыг  хаанаас ч олж харж болно. Зурагчид видео клип, кино хийж чаддаг, дуучид өөрөө, өөртөө продьюсер хийдэг. Хэрэв загварынхан гурав ба түүнээс дээш чадварыг эзэмшиж чадвал "креатив директор" болж хувирна. Тэгэхдээ бага зэрэг хугацаа хэрэгтэй. 

Магадгүй яг ийм замаар явж буй стилист, дизайнер И.Мөнхтуяа футуристик, ретро загварууд гаргаж, цуглуулгынхаа зураг авалт, дүр төрх бүрдүүлэлтээ өөрөө хариуцдаг. Тэр мөн сэтгүүлийн нүүр зураг, компаниудын сурталчилгааны ажлуудыг гүйцэтгэж, олон талт үйл ажиллагаа явуулдаг юм. Тиймээс Munu үргэлж хувьсаж, өөрчлөгдсөөр ирсэн. Эхлээд хар, дараа нь цагаан, неон, пастель гээд тэр бараг бүх өнгөөр төрх бүтээсэн нь төрхүүд нь хэвлэмэл сэтгүүлүүдийн хуудаснаа хадгалагдан үлдсэн байгаа. Энэ бүхний төгсгөлд Munu-гийн гол хэв маяг нь түүхий хийж буй Futuristic Type марк болж байна. Тэдгээр ирээдүйн хандлагатай, роботын хувцас шиг, сахилгагүй хүүхдийн мэт дүр төрхтэй, бас нууцлаг хувцаснуудыг бүтээдэг дизайнер өөрөө юунд дуртайг нь бид энэ удаа дэлгэлээ.  

#BuroFriends: Futuristic Type-ийг бүтээгч Munu (фото 1)

#BuroFriends: Futuristic Type-ийг бүтээгч Munu (фото 2)

#BuroFriends: Futuristic Type-ийг бүтээгч Munu (фото 3)

#BuroFriends: Futuristic Type-ийг бүтээгч Munu (фото 4)

#BuroFriends: Futuristic Type-ийг бүтээгч Munu (фото 5)

#BuroFriends: Futuristic Type-ийг бүтээгч Munu (фото 6)

#BuroFriends: Futuristic Type-ийг бүтээгч Munu (фото 7)

 

 

цааш үзэх