Эрүүл хооллолтын тухай хуучинсаг бодлыг тань өөрчлөх 5 Instagram
Веган шоколадтай трюфель, цавуулаггүй жигнэмэг зэргийг хэрхэн гэрийн нөхцөлд хийх вэ
Зарим хүмүүс одоо хүртэл эрүүл хооллолтыг зөвхөн салат навч, өргөст хэмхээр төсөөлсөн хэвээр байдаг. Тэгвэл эрүүл хооллолтын тухай хуучинсаг бодлыг тань өөрчлөх, тэдгээр сонирхолтой хоолнуудын жоруудыг хүргэдэг Instagram хуудаснуудыг онцолж байна.
Улаан лоолийн тартаас эхлээд веган шоколадтай трюфель, нимбэгтэй бялуу гээд хүнсний ногоог гол орцоо болгосон Ники Вебстер нь "Rebel Recipes" хэмээх номын зохиолч юм. Түүний @rebelrecipes хуудсыг дагаснаар амтлаг атлаа зөвхөн хүнсний ногоо, жимсээр хийж болох хоол, амттаны жорыг олох боломжтой.
"Өөрийг тань жаргалтай бөгөөд эрүүл болгодог зүйлийг таашаа" хэмээх философийг түгээдэг Маделин Шоугийн Instagram-aac ашвагандатай халуун шоколад, кофе ба наргил модны самартай веган зайрмаг зэрэг өвөрмөц жоруудыг олж аваарай.
Энгийн орцоор хийх боломжтой, амттай, эрүүл хоолны санааг @choosingchia хуудаснаас олох боломжтой.
Урлагийн бүтээл мэт харагдах веган жигнэмэг хийж сурахыг хүсч байвал @tookies хуудсыг дагахыг санал болгож байна. Австралиас гаралтай нарийн боовчин Женнифер Смит ихэнх жороо франц хэл дээр нийтэлдэг тул Google Translate ашиглан түүний жорыг хэрэгжүүлээрэй.
Амттай, чихэрлэг бүхэн хортой биш гэдгийг нотлох @wholesomepatisserie хуудас нь цавуулаггүй жигнэмэг, веган зайрмаг зэргийг хэрхэн хийхийг заадаг байгаа.