Гоёмсог винтэж декорууд худалдаалдаг Instagram дахь дэлгүүрүүд
Нэг хэвийн декоруудаас уйдаж байна уу
Нью-Йорк хотод байдаг Rosemary Home дэлгүүрээс тод өнгө, өвөрмөц хэлбэр дүрстэй винтэж эдлэлүүд авах боломжтой. Түүнчлэн тэдний Instagram дахь бүтээлч, өнгөлөг зургууд өөрийн эрхгүй гэрээ тохижуулах сэдэл өгөх болно.
Things PDX дэлгүүрт 1970, 1980-аад оны ховор декоруудыг худалдаалдаг. Гэхдээ @things.pdx дээр тавигдсан бүтээгдэхүүнүүд маш хурдан зарагддаг учир тэдний хуудсыг үргэлжид анхааралтай дагах хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Abigail Bell Vintage бол хамгийн алдартай винтэж декорын дэлгүүр юм. Эндээс алдартай эдлэлүүдээс гадна гэрээ тохижуулах өвөрмөц санаануудыг олох боломжтой.
Этгээд хэлбэртэй коктейл, дарсны хундага, лонх гээд нэг ёсондоо айл бүрт заавал байх ёстой шилэн эдлэлүүдийг хайж байгаа бол Ella Jane Vintage дэлгүүрээр зочлоорой.
Жижиг хундага, ваар, аяга гээд төрөл бүрийн шил, шаазан эдлэлийг @houseofknickknacks-аас олоорой.
Хэрэв та энгийн бус этгээд, бүр эгдүүтэй гэмээр эд юмс сонирхдог нэгэн бол VINTAGE DIET дэлгүүрийг сонирхоод үзээрэй. Хаанаас ч олдохгүй ховор нандин декоруудыг тус дэлгүүр санал болгодог.
Яг л кинон дээр гардаг ид шидтэй эд зүйл гэмээр эртний эдлэл хайж байгаа бол Shalei vs. Wild Vintage дэлгүүрийг санал болгож байна. Энэхүү дэлгүүрт археологийн олдвор мэт ваар, ховор хэвлэгдсэн ном зэрэг сонирхолтой зүйлсийг худалдаалдаг.
Калифорнид байдаг THE DAHL HOUSE дэлгүүрт мөөгөн хэлбэртэй ширээний чийдэн, үнээний хээтэй ваар гээд шинэлэг зүйлсэд дуртай Z үеийнхэнд зориулсан декор санал болгодог.
Сүүлийн үед Instagram олон нийтийн сүлжээнд элдэв янзын ширээний чийдэн тренд болоод байгаа билээ. Тэгвэл тэдгээр өвөрмөц гэрлүүдийг mattina moderna-гаас олох боломжтой.