Хайх

Lego Boost: Хүүхдүүд өөрийн гэсэн Lego робот бүтээнэ

Lego Boost: Хүүхдүүд өөрийн гэсэн Lego робот бүтээнэ

Тийм ээ, Lego робот!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Lego компани CES 2017 үзэсгэлэн дээр Lego Boost гэдэг цоо шинэ тоглоом танилцууллаа

Энэ жил хүүхдүүдэд зориулсан код бичдэг, тооцоолон бодох чадварыг хөгжүүлдэг төрөл бүрийн тоглоомууд тренд болж эхэлсэн. Тэгвэл Данийн алдарт тоглоомын компани Lego Boost нэртэй, программчилдаг хавтангуудаас бүрдсэн цоо шинэ тоглоомыг CES 2017 үзэсгэлэн дээр танилцууллаа.

Lego Boost тоглоом нь мотор, мэдрэгч ба программчилдаг хавтангуудаас бүрдэнэ. Роботыг угсрахын тулд iOS ба Android үйлдлийн системд зориулсан тусгай аппыг ашиглаж дуу хоолойны бичлэг хийж, код бичих аж. Ингэснээр хүүхдүүд ярьдаг робот муур, эсвэл бүжиглэдэг үлэг гүрвэл угсарч болох юм.

Lego Boost иж бүрдэл дотор "Vernie the Robot", "Frankie the Cat", "the Guitar 4000", "the Multi-Tool Rover 4 (M.T.R.4)" ба "Autobuilder" гэх таван төрлийн робот угсрах зааврын хамт ирнэ. Уг тоглоомын бас нэг давуу тал нь "Lego брэндийн бусад иж бүрдлүүдтэй хольж, цоо шинэ бүтээл хийх боломжтой" гэж тус компани мэдэгдсэн байна.

Lego Boost долоогоос дээш насны хүүхдэд зориулсан бөгөөд 2017 оны хоёрдугаар хагаст 160 долларын үнэтэйгээр худалдаанд гарна.

цааш үзэх