Хайх

Цагаан сар: Ширээгээ хэрхэн модерн, классик хэв маягтай засах вэ?

Цагаан сар: Ширээгээ хэрхэн модерн, классик хэв маягтай засах вэ?

LENOX

Text: Г.Тэмүүлэн


Сар шинийн баярын ширээгээ засахдаа үндэсний уламжлалт уур амьсгалыг хадгалахын зэрэгцээ хэрхэн орчин үеийн, тансаг дизайн бүрдүүлэх вэ?

Монголчууд бид Цагаан сарын баяраар гэр бүл, ураг садан, хамгийн дотны хүмүүсийнхээ хүрээнд золгож, сайн сайхан бүхнээ хуваалцан, баярлан өнгөрүүлдэг билээ. Энэ жил баярын ширээгээ уламжлал ёсоор чимэглэхээс илүү орчин үеийн элемент оруулж, шинэлэг хэрнээ тансаг уур амьсгал бүрдүүлвэл ямар вэ? Ингээд хэрхэн уламжлалт баярын ширээг АНУ-ын үе, үеийн ерөнхийлөгчид болон тэдний гэр бүл төрийн ёслолын тусгай үйлчилгээнд сонгон хэрэглэсээр ирсэн LENOX брэндийн модерн, классик загварын тансаг зэрэглэлийн гангар шаазан эдлэлээр чимэглэж, шинэлэг уур амьсгал оруулж болохыг эндээс хараарай. Зочид тань таны гоо зүйн мэдрэмжийг өндрөөр үнэлэх болно.

LENOX брэнд нь АНУ-ын тансаг зэрэглэлийн гангар шаазан үйлдвэрлэгч цорын ганц компани бөгөөд 1889 оноос эхлэн загвар, дээд зэргийн чанараараа өөрийн нэр хүндийг бий болгосон юм. Зөвхөн америк зохион бүтээгчдийн урласан шаазан эдлэл дээрх хээ, зураг шигтгэмэл дүрсийг нэг бүрчлэн гар аргаар хийдэг учраас дахин давтагдашгүй болдог. LENOX брэндийн гангар шаазан эдлэлүүд нь олон жилийн хөдөлмөрийн үр дүнд 100% угаалгын машины хамгаалалттай болсон тул та заавал гараар угааж цэвэрлэх шаардлагагүй. Гар аргаар 24 каратын алт болон платинум зэрэг үнэт метал ашиглан урладаг эдгээр цуглуулгууд нь шарах шүүгээ болон түргэн халаагчинд ч тэсвэртэй тул баярын ширээг дур булаам болгоод зогсохгүй олон тооны зочид хүлээн авахад ажлыг тань хөнгөвчилнө.

Өнгө ба дүрсний хослол

Цагаан сар: Ширээгээ хэрхэн модерн, классик хэв маягтай засах вэ? (фото 1)

Алтадсан гобелен зурагтай энэхүү тансаг шаазан эдлэл нь ямар ч ширээний засалтанд гайхалтай нийцнэ. Байгалийн өнгөтэй "Gilded Tapestry" иж бүрдлийг сонгодог сүлжмэл хээнд орчин үеийн өнгө аяс оруулан урлажээ. Цэнхэр, улбар шар, алтлаг, бор зэрэг байгалийн өнгийг хослуулсан цэцгэн хээ нь өнгө ба дүрсний гайхалтай "тоглолт" хийж, сонирхолтой, өвөрмөц дизайныг бий болгосон байна.

Гоёмсог, зөөлөн уур амьсгал

Цагаан сар: Ширээгээ хэрхэн модерн, классик хэв маягтай засах вэ? (фото 2)

Хэрэв та дэгжин хэрнээ цэмцгэр шаазан эдлэлд дуртай бол "Opal Innocence" цуглуулгыг анхааралдаа аваарай. Маш нарийн хийцтэй энэхүү иж бүрдэлд цагаан алтан хүрээ, мөлхөө ургамлыг санагдуулам гоёмсог хээг гар аргаар сийлж өгчээ. Сонгодог ба контемпорари стилийг хослуулсан энэхүү цуглуулга нь Цагаан сарын баярын ширээнд цэвэр ариун байдал болон аз жаргал бэлгэдэж, эзэгтэйн дахин давтагдашгүй гоо сайхны мэдрэмжийг илэрхийлэх болно.

Тод өнгө, дулаан уур амьсгал

Цагаан сар: Ширээгээ хэрхэн модерн, классик хэв маягтай засах вэ? (фото 3)

Халуун дулаан уур амьсгал, цэцэгс болон шувуудыг дүрсэлж өгсөн энэ цуглуулга бол хүн бүхний хүсэн хүлээсэн хаврын улирал ирснийг илтгэнэ. Усан будгийн зургаас сэдэвлэсэн "Chirp Dinnerware" иж бүрдэл нь хөнгөн мэдрэмжийг төрүүлж, ширээний ард гэр бүлийнхээ хүрээнд халуун дотно яриа өрнүүлэхэд төгс зохицсон гангар шаазан эдлэл юм.

Винтэж дизайн

Цагаан сар: Ширээгээ хэрхэн модерн, классик хэв маягтай засах вэ? (фото 4)

Тансаг шаазангийн "Royal Grandeur" иж бүрдлийг LENOX брэнд гүн хөх болон гялалзсан алтлаг өнгө хослуулан урлажээ. Винтэж дизайнаас сэдэвлэсэн гоёмсог навч ба очир эрдэнийн дүрстэй энэ цуглуулга нь зочдод тань халуун дотно сэтгэгдэл үлдээх болно. Хэзээ ч хуучрашгүй загвар, уран хийц бүхий энэхүү цуглуулгыг та хайртай дотны хүндээ бэлэглэж болох юм шүү.

Тусканийн усан үзмийн талбайн романтик байдал

Цагаан сар: Ширээгээ хэрхэн модерн, классик хэв маягтай засах вэ? (фото 5)Цагаан сар: Ширээгээ хэрхэн модерн, классик хэв маягтай засах вэ? (фото 6)

Тусканийн усан үзмийн талбайгаас сэдэвлэж, дээд зэргийн болор ашиглан урласан "Tuscany Classics" цуглуулга нь дотроо дарс, шар айраг, виски гээд бүх төрлийн уух зүйлсэд зориулсан хундага болон аксесуаруудтай бөгөөд ямар ч ширээ засалтанд зохимжтой. Сонгодог хэлбэр дүрстэй төрөл бүрийн хундага болон модерн дизайн бүхий аксесуарууд нь Цагаан сарын баярын ширээнд сэтгэл хөдөлгөм онцгой уур амьсгалыг бүрдүүлнэ.

 

Хаяг: Зайсан Скуэр төвийн 3-р давхарт. Утас: 7555-2424

цааш үзэх