Шангри-Ла Моллд гуравдугаар сард зочилсноор юу худалдаж авах боломжтой вэ?
Дотны хүндээ талархлаа илэрхийлье!
Өвлийн улирал ард хоцорсноор зузаан хувцас болон нэгэн хэвийн дүнсгэр өдрүүдэд баяртай гэж хэлэх цаг ирлээ. Хэрэв та анзаарсан бол хаврын урин дулаан цаг эхлэхэд бид зөвхөн хувцсаа нимгэлээд зогсолгүй, гоо сайхны бүтээгдэхүүн, аксесуар, гэр ахуйн эд зүйлс гээд амьдралын хэв маягаа эрс шинэчлэх хүсэлтэй болдог шүү дээ. Тэр тусмаа Шангри-Ла Молл худалдааны төв нь гуравдугаар сарыг талархлаа илэрхийлэх, дотны хүмүүсээ баярлуулах сар болгон тунхаглаж, "Thank You" нэртэй аян зохион байгуулж байгаа тул танд шоппинг хийхэд бүр ч урамтай байх болно гэдэгт бид итгэлтэй байна.
Шангри-Ла Молл худалдааны төвд хавар-зуны шинэ трендүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж болох загварлаг бүтикүүд, хаврын улиралд тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй гоо сайхны брэндүүд, гэрт тань цоо шинэ уур амьсгал бэлэглэх гэр ахуйн эдлэлүүдээс бүрдсэн үндэсний болон дэлхийн шилдэг брэнд дэлгүүрүүд нэг дор цогцолсон тул танд сонголт хийхэд амар байх болно. Харин одоо энэ гуравдугаар сард Шангри-Ла Моллд зочилсноор юу худалдан авч мөн ямар сонирхолтой зүйлс хийж болох талаар танилцуулж байна.
Хайртай аав, халамжит ханиа баярлуулахад тань бид тусалъя
Бүсгүйчүүд бид жилд ердөө ганцхан удаа эрчүүдээ тусгайлан баярлуулдаг уламжлалтай. Ер нь тэднийг баярлуулах үндсэн хэдхэн төрлийн бэлэг байдаг нь бидний ажлыг харьцангуй хөнгөвчилж өгдөг. Үүнд тансаг зэрэглэлийн цаг, сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүд, өдөр тутмын болон гоёлын аксесуар, эрэгтэйлэг шинж чанарыг нь тодотгосон сүрчиг ба тэдний арьсанд тусгайлан зориулагдсан арьс арчилгааны бүтээгдэхүүн багтана. Эдгээр бүх бэлгүүдийг та нэг дороос олох боломжтой байгаа нь сайхан биш гэж үү?
Шүүгээгээ шинэчлэхэд зориулсан шинэ загварууд
Хаврын улирал эхэлснээр хамгийн түрүүнд бид хувцасны шүүгээгээ шинэчлэн, цоо шинэ эд зүйлс худалдан авахыг хүсдэг нь хэвийн үзэгдэл юм. Франц бүсгүйчүүдийн алдарт хичээл зүтгэл гаргаагүй, дур булаам стиль ба чанартай материалыг хослуулж чадсан Gerard Darel брэндээс сонгодог загвартай даашинз ба гар цүнх худалдан авч, эсвэл дахин давтагдашгүй өвөрмөц загваруудаараа алдартай Myrine брэндийн гүн ягаан өнгийн юбка сонгож сүүлийн үеийн трендийг хэрэгжүүлж болох юм. Харин хаврын улирлыг тод өнгө, үндэсний хэв маяг, урлагийн бүтээлээр чимэхийг хүсвэл ГОЁО, Говь, Зосон брэндүүдийн тансаг ноолууран шааль, торгон алчууруудад анхаарлаа хандуулахыг бид зөвлөж байна. Та зөвхөн дулаан байгаад зогсохгүй аксесуаруудаа төрөл бүрийн аргаар загварчилж, өдөр бүр өөр, өөр дүр төрх бүрдүүлэх боломжийг олж авах болно.
Сайхан гутал таныг сайхан газар хүргэдэг гэдэг үгийг санаж байна уу? Энэ зарчмыг биелүүлэхэд Valentino брэндийн хагас түрийтэй сонгодог гутал, дэлхий дахинд өөрийн өвөрмөц дизайнаараа алдаршсан Trippen брэндийн арьсан гутал мөн Sisley-гийн ажил хэрэгч хэрнээ хөлд эвтэйхэн загварлаг гутлууд туслах болно.
Дэгжин дүр төрх бүрдүүлэх үнэт эдлэл ба гоёл чимэглэл
Уран хийцтэй, контемпорари загварын үнэт эдлэл ба гоёл чимэглэл нь бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг улам бүр тодотгож өгдөг онцгой чадвартай байдаг. Италийн тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн брэнд болох Damiani нь энэ салбарт ноёрхож буй сүүлийн үеийн хэлбэр дүрс, дахин давтагдашгүй эрдэнийн чулууг нэгтгэн загвар бүрийг гар аргаар урладгаараа онцлогтой. Мөн Шангри-Ла Моллд үндэсний уран дархчуудын урласан уламжлалт хэв маягийг шингээсэн гоёмсог эдлэлүүд ч бий. Бүх төрлийн хувцаслалттай зохицож, дүр төрхийг тань илүү онцолж өгөх, чанартай, орчин үеийн гоёл чимэглэлүүдийг Style Avenue, MISIS брэндийн дэлгүүрээс хайгаарай.
Хаврын улиралд тохирсон арьс арчилгаа
Хавар болмогц ядарч сульдсанаар хүний бие организм төдийгүй арьсны дархлаа суларч, бид гоо сайхандаа бүр ч эрчимтэй, онцгой анхаарал хандуулах шаардлагатай болдог. Мөн дээрээс нь цаг агаар, орчин тойрны нөлөөгөөр бидний арьс хэт хуурайшиж, холцруутаж, өнгөлөг байдлаа алддаг нь хатуу ч гэсэн бодит үнэн юм. Тэгвэл энэ бүгдээс сэргийлж, өөрийн арьсны онцлогт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Mild, Tony Moly, Hankook Cosmetics, Oppen брэндийн дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Харин та үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, илүү органик хэрэглээг илүүд үздэг бол мэдээж Lhamour, Гоо зэрэг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн санал болгодог гоо сайхны брэндүүдээс сонголтоо хийгээрэй. Эсвэл дотны хүндээ анхаарал, халамж тавьж буйгаа илэрхийлэн Grease гоо сайхны салонд үйлчлүүлэх эрхийн бичиг бэлэглэж ч болно шүү дээ!
Онцгой уур амьсгал бүрдүүлэх гэр ахуйн эд зүйлс
Гэртээ тав тухтай, тансаг орчин бүрдүүлэхэд интерьер засал, тавилга төдийгүй шаазан эдлэл, гэр ахуйн эд зүйлс, үнэр оруулагч гээд бүх деталиуд маш чухал байдаг. Герман дархны урлаг ба Итали тансаг дизайныг хослуулсан Rosenthal Meets Versace цуглуулгад багтсан шаазан эдлэлүүд нь 24 каратын цул алтан хээ, угалзаар бүрэгдсэн бөгөөд зочдод гэрийн эзэгтэйн гоо зүйн хосгүй мэдрэмжийг илтгэж өгнө. Харин та өдөр тутмын хэрэглээндээ ашиглах, чанартай шаазан эдлэл хайж байвал Portmeirion брэндийг анхааралдаа аваарай. Гэртээ хурц биш хэрнээ таатай үнэр оруулахыг хүсвэл эндээс зөөлөн цэцэгсийн үнэртэй төрөл бүрийн лаа, үнэр оруулагчийг олох боломжтой.
Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахад туслах спорт бараа
Өвлийн "ичээ"-нээс сэрж, агаар салхинд гарч, спортоор хичээллэн, эрүүл мэнддээ анхаарах цаг нэгэнт иржээ. Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахад юуны түрүүнд хөлд эвтэйхэн, зөөлөн, хөдөлгөөнд саaд болохгүй спорт загварын гутал хэрэг болдог гэдэгтэй та санал нийлж байгаа биз ээ. GEOX, La Sportiva, Timberland зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн "амьсгалдаг", хөлд эвтэйхэн төрөл бүрийн загвартай спорт гуталнууд дээр дурдсан бүх шаардлагуудыг хангасан байдгаараа давуу талтай юм.
Өөр ямар сонирхолтой зүйлс хийж болох вэ?
Монгол Цэргийн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт
Бидний хэлж заншсанаар Цэргийн баярыг угтаж худалдааны төв дотор 2018 оны гуравдугаар сарын 17-нд Монголын Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгатай хамтран хөгжимт парад, баярын концерт зохион байгуулагдах болно.
Хайрттайгаа хамт "Movie Marathon" хийхэд бэлэн үү?
Шангри-Ла Молл худалдааны төв нь 2018 оны гуравдугаар сарын 17-оос эхлэн 400,000 төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалтанд IMAX Urgoo кино театрт хосоороо хоёр киног сонгон хамтдаа үзэх онцгой тасалбарыг бэлэглэх болно.
"Coffee & Ceramic"
Сэтгэлээс өгсөн бэлэг хамгийн үнэ цэнэтэй
Шангри-Ла Моллоос 200,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийснээр уг сургалтанд хамрагдах эрхийн бичгийг авах боломжтой. Дэлхийн олон орны кофены соёл, уламжлал, тэдгээрийн ялгааг танин мэдэх, амт үнэрийг нь нэг дороос мэдрэх боломжийг олгох зорилгоор "Кофе ба Керамик урлал" өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр хямдралтай үнээр кофе худалдаалж, "Керамик урлал" хэрхэн хийх сургалтыг хамтатган зохион байгуулна. Тус арга хэмжээ нь гуравдугаар сарын 24-ний өдөр 14:00, 16:00, 18:00 цагуудад зохион байгуулагдана.
Шангри-Ла Молл Улаанбаатар
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, 19A-C
Утас: 70101155
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт