Шангри-Лад болох "Yelloween 2019" Хэллоуины үдэшлэгт хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд
Бид танд зориулан хэрэгжүүлэхэд хялбар атлаа загварлаг хувцаслалтын санаануудыг бэлдлээ
Та бидний тэсэн ядан хүлээдэг "Veuve Clicquot" брэндийн нэрэмжит "Yelloween 2019" Хэллоуины баярт зориулсан хамгийн том үдэшлэг хаяанд ирсэн тул костюмаа бэлдэх цаг ирлээ. Шангри-Ла Зочид Буудлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн "Yelloween 2019" үдэшлэг аравдугаар сарын 30-ны өдөр Наадам ресторанд зохион байгуулагдах ба үдэшлэгт DJ DEEZ, Compass хамтлаг, жазз уран бүтээлч Наагий нар уран бүтээлээ толилуулах бол Comedy Lab клубын комедиан Амаржин арга хэмжээг хөтлөхөөр болжээ. Түүнчлэн үдэшлэгт хамгийн шилдэг төрх бүрдүүлэлтийг шалгаруулж, супер шагналын эзэнд Shangri-La зочид буудалд хосоороо байрлах эрхийг гардуулах юм. Харин бид "Yelloween 2019"-г зорих гэж буй уншигчиддаа зориулан энэ жилийн хамгийн загварлаг, шинэлэг, бүтээлч мөн хамгийн гол нь цаг үеэсээ хоцроогүй хувцаслалтын санаануудыг бэлдлээ.
Дэвид Боуи, Фредди Меркьюри, Элтон Жон ба бусад домогт уран бүтээлчид
Майкл Жексон, Фредди Меркьюри, Жонн Ленон зэрэг домогт уран бүтээлчдийн дүрд хувирах нь хэзээд зөв сонголт болж чаддаг. Дэвид Боуигийн дүрийг бүтээхэд түүний "Aladdin Sane" цомгийн нүүр хуудсан дээрх будалтыг дуурайн цэнхэр хослол өмсөхөд хангалттай бол, Фредди Меркьюриггийн домогт төрхийг цагаан майк ба жийнс, хиймэл сахлын тусламжтайгаар гаргах боломжтой. Харин Элтон Жоны дүрд хувирахаар шийдсэн бол "Rocketman" киног үзэж бүтээлч сэдэл авахыг санал болгож байна.
Алдартнуудын Хэллоуины нүүр хувиргалтаас "хуулбарлах"
Хэллоуины баярын хамгийн шилдэг дүр хувиргалтын санааг магадгүй алдартнуудын өнгөрсөн жилүүдэд бүрдүүлсэн Хэллоуины төрхөөс олж болох юм. Тухайлбал Кендалл Женнер 2018 онд "Austin Powers" цувралын тачаангуй эмэгтэй роботын дүрд хувирсан нь олны анхаарлыг маш их татсан бол дуучин Харри Стайлс Элтон Жон болж, Алессандра Амбросио алдарт хүүхэлдэйн дүр Жессика Рэббитийг бодит амьдрал дээр амилуулсан нь бүх цаг үеийн шилдэг Хэллоуины нүүр хувиргалтаар шалгарсан билээ.
Футурист, киберпанк хэв маягтай ирээдүйг санагдуулам хувиргалт
Хэрэв та Хэллоуины баярт ямар дүр төрх бүрдүүлэхээ хараахан шийдээгүй бол "Blade Runner 2049", "Ghost in the Shell" зэрэг киног санагдуулам киберпанк, футуристик байдлаар нүүрээ хувиргахыг санал болгож байна. Тод өнгийн хиймэл үс ба мини даашинз аль эсвэл ирээдүйг зөгнөн дүрсэлсэн гялалзсан чимэглэлтэй өмсгөлийн тусламжтайгаар футурист, киберпанк төрх бүрдүүлэх боломжтой. Сонирхуулахад Futuristic Type брэнд футуристик уур амьсгалтай загваруудыг санал болгодог байгаа.
Ганц эвэрт
Үлгэрийн баатрууд хэзээнээс Хэллоуины баярын шилдэг дүрийн нэгд тооцогдсоор ирсэн билээ. Гэхдээ 2019 онд бид ганц эвэртийг онцлохыг хүслээ. Ганц эвэрт болж хувирахын тулд тод өнгө болон том ширхэгтэй саа ашигласан будалт хийж, нэмэлт аксесуарын тусламжтайгаар дүрдээ орох боломжтой. Түүнчлэн илүү бодитой харагдахыг хүсвэл хиймэл үс ашиглаж болно.
"Old Town Road" буюу ковбой
2019 оны шилдэг уран бүтээл болох "Old Town Road" дуунаас улбаалан ковбой хэв маяг энэ жилийн Хэллоуины онцлох трендийн нэгээр нэрлэгджээ. Хэрэв энэ хувилбараар дүрээ хувиргахыг хүсч байвал хөлөөс толгой хүртэл вестерн стильтэй хувцас сонгож, малгай, гутал зэрэг аксесуарт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
Хит киноны дүрүүд
Matrix, Maleficent аль эсвэл бидний хайртай цуврал болох Game of Thrones, Stranger Things гээд алдартай кинонуудын дүрүүдээс сэдэвлэсэн нүүр хувиргалтыг яагаад туршиж болохгүй гэж? Тухайлбал Matrix киноны домогт төрхийг бүрдүүлэхэд савхин хүрэм, нарны шил л хангалттай бол, далайн цэргийн өмсгөлийн тусламжтайгаар Stranger Things цуврал дахь Scoops Ahoy зайрмагны кафены зөөгчийн дүрд хувирах боломжтой.
Оргилсон 1920-иод он
1920-иод оны Нью-Йоркийн тансаг зэрэглэлийн үдэшлэг дээрх цэмцгэр залуусыг санагдуулам ар-деко хэв маяг үргэлж бидний сэтгэлийг хөдөлгөсөөр ирсэн. Cмокинг, урт даашинз, үслэг эдлэл зэрэг тансаг загваруудын тусламжтайгаар ийм төрх бүрдүүлж болох ба толгойн чимэглэл, дэвүүр зэрэг нэмэлт аксесуарыг зоригтой ашиглаарай.
2018 оны Yelloween үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн бэ?