Хайх

Шинэ жилийн 10 тренд бэлэг

Шинэ жилийн 10 тренд бэлэг

Text: Buro.Mongolia


Бэлэг өгөх нь хамгийн сайхан, гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг хэдий ч хэнд юу бэлэглэх, тэдний юу хүсэж байгааг тааж мэдэх хамгийн хэцүү байдаг. Зарим үед та хаанаас эхэлж хайхаа ч мэдэхээ больж, энэ л таалагдана гэж сонгосон бэлэг тань таалагдахгүй, хэрэггүй зүйл болж хувирах вий гэхээс айж байна уу?

Тэгвэл бид танд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй мөн хуучрахгүй хайртдаа, үр хүүхдүүддээ, найз нөхөд, гэр бүлдээ зориулсан хайрын тань илэрхийлэл болж чадах шинэ жилийн тренд 10 бэлгийн санааг танилцуулж байна.

Montblanc брэндийн хэтэвч

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 1)

112 жилийн түүхт дэлхийн алдарт Montblanc брэнд нь цаг үе өнгөрөх тусам үнэ цэнэ нэмэгдэж, үе дамжин өвлөгдөн, уламжлалт гар аргаар уран дархадын ур ухаан шингэсэн дээд зэргийн чанартай эдлэлүүд санал болгодог билээ. Тиймээс та хайрт аав, халамжит ханьдаа зориулан өдөр тутмын амьдралынх нь төгс хамтрагч болж чадах "Meisterstück Selection Lizard Wallet 6cc" хэтэвчийг бэлэглэх нь хэзээд үнэ цэнээ алдахгүй хамгийн тансаг бэлэг байх болно.

Moschino брэндийн үнэртний сет

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 2)

Үнэртэнд дургүй эмэгтэй хүн гэж байхгүй билээ. Тэр тусмаа цэцэг, жимсний анхилуун үнэр болон сэтгэл сэргээм сэнгэнэсэн мэдрэмжийг хослуулж чадсан алдарт Moschino брэндийн "I LOVE LOVE" үнэртэнг бэлэглэвэл найз охин тань гарцаагүй баярлах болно. Мөн дизайн, сав баглааны хувьд ч маш содон байгаа биз.

Versace брэндийн үнэртний сет

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 3)

Сайхан үнэртэй эр хүний хажуугаар зөрөхөд эргэж харахгүй байхын аргагүй тийм үү? Тэгвэл хайртай залуудаа, нөхөртөө дан ганц үнэртэн биш тухайн үнэртний ноттой биеийн тос болон сахал хуссаны дараа түрхдэг бальзамын (after shave balm) хамт багцаар нь бэлэглэвэл илүү гоё биш гэж үү? Хайртайгаа хамтдаа үнэртний ертөнцөөр аялаад романтик дурсамжуудыг бүтээгээрэй. Харин танд энэ удаад Versace брэндийн Pour Homme үнэртний багцыг санал болгож байна.

Misaki брэндийн сувдан гоёл

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 4)

Сувдан гоёл эмэгтэй хүнийг эрхэмсэг хэрнээ дэгжин харагдуулах увдистай. Өөрийгөө хүндэлдэг, харц дээгүүр эмэгтэй хүн бүрт заавал нэг сувдан зүүлттэй байх ёстой гэлцдэг. Тэгвэл таны хайртай бүсгүй, ээж болон эгч тань ажил хэрэгч, өдөр тутмын, гоёлын гээд ямар ч үед зүүх аксесуар хайж байгаа бол MISAKI брэндийн сувдан гоёлоос бэлгийн сонголтоо хийгээрэй.

Shiseido брэндийн арьс арчилгаа

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 5)

Арьс арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэх нь хайртай хүндээ халамж тавьж буйн хамгийн том илэрхийлэл болдог. Shiseido брэндийн WASO багц нь бүх найрлагуудыг ургамлын үндсэн шим тэжээлийг нь алдагдуулахгүйгээр гарган авсан маш зөөлөн бүтэцтэй тул залуу арьсанд нэн тохиромжтой. Мөн эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүс хэрэглэх боломжтой тул та хайртай хүүдээ, эсвэл охиндоо ч бэлэглэж болох юм.

Shiseido брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүн

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 6)

Японы алдарт Shiseido брэнд саяхан дэлхий даяар нүүр будалтын бүтээгдэхүүнүүддээ цоо шинэ хувьсал хийсэн ба Монголын хэрэглэгчдэдээ ч танилцуулаад амжсан. Тэгвэл ямар ч эмэгтэй татгалзахын аргагүй хамгийн сүүлийн үеийн дэлхийн тренд болж буй нүүр будалтын 125 өнгөний сонголттой 21 төрлийн бүтээгдэхүүнээс хайртай ханьдаа, охиндоо, эгчдээ, найз охиндоо бэлэглэвэл хамгийн мэдрэмжтэй сонголт байх болно.

Revlon брэндийн уруулын будаг

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 7)

Эмэгтэйчүүд бидний хамгийн чухал зэвсэг бол яах аргагүй уруулын будаг билээ. REVLON брэндийн SuperLustrous уруулын будгийн коллекци нь тослог хэдий ч хагас матт мэдрэмж төрүүлж, хатаж уруулыг гэмтээхгүй, чийгшүүлэх төгс шийдлээр бүтээгджээ. Тиймээс өөрийн хайртай эмэгтэйн дур булаам байдлыг улам тодотгохыг хүсвэл REVLON брэндийн SuperLustrous уруулын будгийг шинэ жилийн бэлгээрээ сонгохыг санал болгож байна.

Sisley брэндийн даашинз

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 8)

Шинэ үеийн залуус хэт гангалаагүй энгийн хэрнээ дэгжин харагдах загварыг эрэлхийлэх болсон. Тэгвэл SISLEY брэндийн энэхүү улаан дарс мэт өнгөтэй гоёмсог даашинз нь таны хайртыг энгийн үед ч илүү загварлаг харагдуулж чадна. Мөн ханцуй болон хормой хэсгийн цацган деталь нь онцгой баярт өдөр болон болзоонд дэгжин, дур булаам төрхийг нэмнэ.

Chicco брэндийн хүүхдийн хэрэгслүүд

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 9)

Энхрий бяцхан үрс минь хэнээс ч илүү өхөөрдөм, эрүүл, аз жаргалтай байх нь ээж аав нарын минь туйлын хүсэл билээ. Италийн хүүхдийн CHICCO брэндийн бүхий л бүтээгдэхүүн нь судалгаа шинжилгээн дээр суурилж бүтээгддэг гэдгээрээ дэлхий даяар алдартай. Боди, хувцаснууд нь л гэхэд хүүхдийн биед харшил өгөхгүйгээс гадна хөдөлгөөнд саад учруулахгүйн дээр дэгжин загварлаг байдаг. Харин хүүхдийн тэрэг, суудал, хэрэгслүүд нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг тул хүүхдэдээ хайртай хүн бүр Chicco-г сонгоорой.

Caprice брэндийн гутал

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 10)

Сайхан гутал хүнийг сайхан газар аваачдаг гэдэгт та итгэдэг үү? Тэр тусмаа гутлын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, өмсөж буй эзнийхээ тав тухыг бүрэн хангаж чаддаг дэлхийн томоохон брэндийн чанартай бас загварлаг гутал бэлэглэвэл мэдрэмжтэй бас үнэ цэнэтэй бэлэг болно гэдэгт найдаж байна.

Та дээрх бүх бэлгүүдийг Бишрэлт Их Дэлгүүр, Бишрэлт Бьютигийн салбарууд болон Shiseido, Sisley, Misaki брэндийн салбар дэлгүүрүүд, Montblanc брэндийн бутикээс худалдан авах боломжтой.

Утас: 70128977
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Шинэ жилийн 10 тренд бэлэг (фото 11)

цааш үзэх