Хайх

#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу

#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу

Олныг алмайруулсан “цасны гүнж”

Text: Buro.Mongolia


Дэлхий дахинаа өндөр хүлээлт үүсгэсэн “Бээжин-2022” Өвлийн олимпын наадам ид дундаа явж байна. Энэхүү хугацааны туршид орон орны тамирчид авьяас чадвараа харуулж, улс орноо төлөөлөхийн зэрэгцээ маш олон амжилтыг тогтоогоод авлаа. Тэдгээр амжилтуудаас бид Хятад улсыг төлөөлөн оролцож буй, эмэгтэйчүүдийн цанын чөлөөт гулгалтын тэмцээний “Big Air” төрөлд алтан медаль хүртсэн, хамгийн залуу буюу 18 настай тамирчин, мөн загвар өмсөгч Эйлин Гу бүсгүйг энэ удаагийн #BuroCrush булангаараа онцолж байна. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүлээн авна уу.

#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу (фото 1)

Ерөнхий мэдээлэл:

Нэр: Эйлин Фенг Гу

Төрсөн он, сар, өдөр: 2003.09.03

Төрсөн газар: Сан Франциско, АНУ

Орд: Охин

Өндөр: 167

Instagram хаяг: @eileen_gu_


Тэрээр 13 наснаасаа насанд хүрэгчдийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн

Америк аав, Хятад ээжтэй Эйлин Гу ердөө гурван настай байхаасаа л цана дээр зогсож, есөн настайдаа АНУ-ын спортын холбооноос зохион байгуулдаг сноуборд болон цанын тэмцээнд өсвөр насныхны дунд аварга болсон удаатай. Харин 13 нас хүрмэгцээ насанд хүрэгчдийн ангилал руу шилжиж, үүнээс хоёр жилийн дараа Итали улсад болсон чөлөөт гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийн эзнээр тодорсон нь түүнийг спортын ертөнцөд улам л алдаршуулсан юм. Тэрээр 2019 оноос эхлэн ээжийнхээ төрөлх нутаг болох Хятадын далбаан дор тэмцээн уралдаанд оролцохоор шийдсэн ба улс нь түүнд маш их итгэл найдварыг даалгасан билээ. Түүнчлэн тэрээр 2021 оны олон улсын цанын холбооноос явуулдаг тэмцээнд хоёр алт, нэг хүрэл медаль гардан авч, ар араасаа олон амжилтууд дагуулсаар “цасны гүнж” хэмээн нэр авсан байна. Харин энэ жил Эйлин анх удаагаа олимпын тэмцээнд оролцож байгаа бөгөөд олимпод дебютээ хийсэн даруйдаа алтан медалийн эзнээр тодорсноор спортын салбарт нэрээ мөнхөлж чадлаа.

#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу (фото 2)
#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу (фото 3)

Түүнийг алтан медаль авсны дараа Хятадын Weibo олон нийтийн сүлжээ хэсэг хугацаанд унасан

Эйлинийг Бээжингийн өвлийн олимпын тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэний дараа Хятадын хамгийн том олон нийтийн сүлжээ болох Weibo дээр маш олон Хятад хэрэглэгчид баяртай сэтгэгдлээсээ хуваалцахаар пост болон зургуудыг оруулж эхэлсэн бөгөөд Weibo сүлжээ өмнө нь үзэгдээгүй их ачааллыг дийлж чадахгүйгээс улбаалан хэсэг хугацаанд унасан нь Эйлин олон улсад төдийгүй өөрийн төлөөлж буй улсдаа маш их нэр хүндтэй гэдгийг харуулсан билээ.

#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу (фото 4)

Тэрээр мөн дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, загвар өмсөгчийн карьераа орхидоггүй

Эйлин олон улсын тэмцээнүүдэд оролцож, тэргүүн байруудыг эзлэхийн сацуу моделиор ажилладаг. Тэрээр IMG Models Worldwide агентлагт харьяалагддаг бөгөөд Elle, Vogue China зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг хэдийн чимсэн байна. Үүгээр ч зогсохгүй залуу тамирчин одоогоор Louis Vuitton, Gucci, Tiffany & Co., Estée Lauder зэрэг нийт 26 томоохон брэнд болон олон улсын байгууллагуудыг төлөөлж, хамтран ажилладаг. “Миний бодлоор олон талт амьдралаар амьдарч, төрөл бүрийн зүйл туршиж үзэх нь маш чухал юм шиг санагддаг. Би ийм амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. 2019 онд Парисын загварын долоо хоногт уригдан очсон бөгөөд энэ нь миний амьдралд тохиосон хамгийн жаргалтай долоо хоног байсан. Цана минь харин битгий гомдоорой!” хэмээн тэрээр нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.

#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу (фото 5)

Эйлин Хятадын Forbes сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодорсон

2020 онд Хятадын Forbes сэтгүүл түүнийг 30-аас доош насны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оруулсан удаатай. Тэрхүү жагсаалтад нийт есөн тамирчин багтсанаас Эйлин хамгийн залуу нь байжээ. Мөн тэрээр Бээжингийн өвлийн олимпод оролцож дууссаны дараа Стэнфордын их сургуульд суралцах болно гэнэ. Ердөө 18 настай тамирчин, загвар өмсөгч тэрээр цаашид илүү олон амжилт ар араасаа дагуулах нь дамжиггүй юм.

#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу (фото 6)
#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу (фото 7)
#BuroCrush: Олимпын цанын чөлөөт гулгалтын алтан медальт Эйлин Гу (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх