Хайх

Кендалл Женнер 11 минутын дасгалын видео гаргажээ

Кендалл Женнер 11 минутын дасгалын видео гаргажээ

Зун ойртож байна!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Супер модель Кендалл Женнер өөрийн вебсайтаараа дамжуулж сайхан биеийнхээ нууцаас хуваалцлаа

Супер модель, IT girl Кендалл Женнер олон улсын загварын долоо хоног, янз бүрийн зураг авалт гээд маш шахуу цагийн хуваарьтай байдаг нь ойлгомжтой. Тэгэхдээ хичнээн завгүй байсан ч Кендалл үргэлж дасгал хийж, фитнессээр хичээллэх цаг гаргадаг байна. Гэхдээ түүнд сайхан харагдахад ердөө л 11 минут л хангалттай гэж Кендалл Женнер хэлжээ.

Тэрээр "Би аялах шаардлагатай болоход эсвэл зүгээр л гэрээсээ гармааргүй санагдсан үедээ 11 минутанд багтах бүх биеийн булчинг ажиллуулдаг дасгалаар биеийнхээ галбирыг хадгалахыг хичээдэг. Энэ бол зочид буудалд эсвэл унтлагын өрөөндөө ч хийж болох маш энгийн дасгалууд. Бас ердөө л 11 минут учраас өдрийнхөө хуваарьт амархан оруулчихна" гэж өөрийн вебсайт дээрээ тайлбарласан байна.

Тэгэхээр таны өглөө босоод Instagram хуудсаа шалгахад зарцуулдаг цагаас ч бага хугацаа шаардагдах эдгээр дасгалуудыг Кендалл Женнер илүү ойлгомжтой харуулахын тулд видео оруулжээ.

Энэхүү богино хугацааны дасгалууд нь планк дээр суурилж байгаа юм. Кендалл Женнерийн 11 минутын дасгалын программыг бүрэн эхээр нь түүний апп эсвэл вебсайтаас үзэх боломжтой.

цааш үзэх