Longines Hong Kong Masters морин уралдааны тэмцээн
21 хоног үлдлээ
Энэ жилийн хавар Монголын хурдан морь сонирхогчид анхаарлаа гадаадад болох тэмцээн уралдаан руу илүү хандуулжээ. Учир нь цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хаврын хамгийн том Дүнжингарав уралдаан хэзээ болох нь одоо хэр тодорхойгүй байгаа билээ. Тиймээс морин спорт сонирхогчид хоёрдугаар сарын 19-21-ны хооронд болж өнгөрөх Longines Hong Kong Masters уралдааныг үзэж, сонирхож болох юм.
Хонг Конгийн AsiaWorld-Expo цэнгэлдэх хүрээлэнд болох гурван өдрийн уралдаанд дэлхийн шилдэг 25 унаач болон тэргүүлэх зэрэглэлийн морьд CSI 5 төрөлд өрсөлдөнө. Мөн уралдааны нийт шагналын сан нэг сая доллар байдаг.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр шилдэг брэндүүд нэг дор цугларч, өөрсдийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах болно. Мөн үзэгчид тэмцээнээс гадна гайхалтай шоу тоглолтууд үзэж, алдарт унаач нартай уулзаж, яриа өрнүүлж ч болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбарыг тус тэмцээний албан ёсны сайтаас сонирхоорой.