Apple дэлгэцэндээ нарны зай суулгана
Шинэ технологи
Бүтээгдэхүүндээ нарны зайг суурилуулснаар төхөөрөмжийн өргөн, зузаанд ямар нэг өөрчлөлт орохгүй гэж Apple компани мэдэгдэж байна. Гэвч ирээдүйд гарах энэхүү шинэ технологийн хэрэгжилтэнд нарны зай хэр үр ашигтай байх нь тун тодорхойгүй байна. Ямар ч гэсэн богино хугацаанд утас, таблетийг хангалттай цэнэглэж чадахгүй болов уу.
Гэхдээ ухаалаг төхөөрөмжүүдийн дэлгэцийг нарны зай хураагууртай болгого гэдэг цагаа олсон, сайн мэдээ болж байгаа нь гарцаагүй. Хүмүүс ухаалаг утсаа улам их хэрэглэдэг болсон тул зай хураагуурыг ойр ойрхон цэнэглэх шаардлагатай болж байгаа шүү дээ. Apple-ын авсан тус патент эрхэнд зааснаар энэхүү шинэ санааг iPhone, iPad-нд нэвтрүүлэхээс гадна мөн мэдрэгчтэй бусад бүтээгдэхүүн болох Macbook болон түүний гар, хулгана зэрэг төхөөрөмжүүдэд ч суурилуулах боломжтой юм байна.