Хайх

Apple компани iPhone X утасны үйлдвэрлэлтийг энэ зун зогсоох магадлалтай

Apple компани iPhone X утасны үйлдвэрлэлтийг энэ зун зогсоох магадлалтай

KGI Securities компанийн шинжээч ярьж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Технологийн ертөнцийн нөлөө бүхий шинжээчдийн нэг Мин Чи Куо Apple компанийн талаар хэд, хэдэн сонирхолтой таамгийг дэвшүүлээд байна. Тодруулбал Apple ирэх зунаас эхлэн iPhone X ухаалаг утасны үйлдвэрлэлтийг зогсоох магадлалтай гэж тэрээр мэдэгдлээ. iPhone X утасны гадаад худалдаа, тэр тусмаа хятадын зах зээл дээрх борлуулалт муу байгаатай холбогдуулан тэд ийм шийдвэр гаргаж болзошгүй гэж шинжээч дүгнэсэн юм. Учир нь Хятад улсын хэрэглэгчид iPhone X утасны дэлгэц дээрх нүүр царай таних Face ID хэсэг хэт их зай эзэлж байгаа гэж үзэн, Apple-ын энэхүү төхөөрөмжийг худалдаж авах гэж төдийлөн яарахгүй байгаа юм. 

Үүнээс гадна KGI Securities компанийн шинжээч Мин Чи Куо ирэх есдүгээр сараас эхлэн Apple шинэ үеийн iPhone танилцуулах төлөвлөгөөтэй байгааг онцоллоо. Тухайлбал тэд 5,8 ба 6,5 инчийн дэлгэцтэй шинэ загварын iPhone X мөн 6,1 инчийн дэлгэц, Face ID үйлдэлтэй цоо шинэ iPhone SE загваруудыг танилцуулах магадлалтай байгаа гэнэ. Мин Чи Куогийн таамаглаж буйгаар шинэчлэгдсэн iPhone SE загвар нь 650-750 ам.долларын үнэтэй худалдаанд гарч болзошгүй аж. Мөн эдгээр шинэ загварын утаснууд нь 2018 оны эцсээр Apple компанийн борлуулалтыг 10% өсгөх боломжтой гэж тэрээр үзжээ. 

цааш үзэх