Хайх

Apple компани HomePod-ыг 2018 онд худалдаанд гаргана

Apple компани HomePod-ыг 2018 онд худалдаанд гаргана

Цаг агаарын мэдээлэл өгч, дуу татах чадвартай ухаалаг дуу өсгөгч

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани HomePod ухаалаг дуу өсгөгчийг товлосон хугацаандаа худалдаанд гаргаж чадахгүй болсон гэдгийг CNBC мэдээллэж байна.

Тус компанийн бүтээсэн хамгийн анхны ухаалаг дуу өсгөгч 2017 оны арванхоёрдугаар сард худалдаанд гарах ёстой байсан юм. Энэ талаар Apple-ын төлөөлөгч өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд Сан-Хосед болсон WWDC17 чуулганы үеэр зарлаж байсан билээ.

Apple компанийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэлдээ "HomePod худалдан авагчдын гарт очих хүртэл бидэнд бага зэрэг хугацаа шаардлагатай байгаа. Бид энэхүү дуу өсгөгчийг АНУ, Их Британи, Австрали улсад 2018 оны эхээр түгээж эхэлнэ" гэж онцолсон байна.

HomePod бол Siri програм дээр суурилсан авсаархан ухаалаг дуу өсгөгч бөгөөд энэхүү төхөөрөмж нь таны хүсэлтээр дуртай дууг тань хайж олж, мэдээ танилцуулж, цаг агаарын талаар мэдээллэж, ер нь л хүнд хэрэгцээтэй бүх төрлийн мэдээллийг дамжуулах чадвартай. Өнгөрсөн зургаадугаар сард Apple компани HomePod-ыг 349 ам.долларын үнэтэйгээр худалдаална гэж мэдэгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх