Дэлхийн зах зээлд эхний 3-т эрэмбэлэгдэж буй HUAWEI GT4 ухаалаг цаг Монголд худалдаанд гарлаа
HUAWEI брэнд нь дэлхий дахинаа ухаалаг цагны зах зээлд эзлэх хувь хэмжээгээр 3-р байрт эрэмбэлэгдэж, жилийн нийт борлуулалтдаа 45%-ийн өсөлтийг авчирчээ. Энэхүү амжилтын хамгийн том түлхэц нь саяхан дэлхий дахинаа амжилттай нээлтээ хийж, Монголд худалдаалагдаж эхлээд буй HUAWEI GT4 цаг байв. Уг загвар нь хамгийн өндөр нарийвчлалтай, алдаагүй эрүүл мэндийн үзүүлэлт хянах технологиор ухаалаг цагны салбарыг шинэ түвшинд авчирснаараа онцлог. Тэгвэл чамин тансаг хийцээр зогсолтгүй эрүүл мэнд, спорт, зөв амьдралын хэвшлийг таны амьдралд дадал болгохыг зорьсон технологийн дэвшил таны бугуйнд ирэхэд бэлэн болсон байна.
Ингээд шинээр танилцуулагдсан HUAWEI GT4 ухаалаг цаг өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй, ямар ямар шинэлэг үйлдлүүдийг багтаасныг дэлгэрэнгүй харцгаая.
Шатаасан калори болон авч буй калорийг хэмжинэ
Өөрийн биеийн жинг хянах зорилготой хүмүүс, спортын тамирчид зэрэг хэн бүхэнд зориулсан энэхүү цаг таны шатааж буй калорийн хэмжээг нарийвчлан гаргаж харуулдаг. Калори хэт ихэссэн эсвэл багассан үед танд мэдэгдэл илгээнэ. Ингэснээр та өөрийн өдөрт авах хэрэгцээт илчлэг болон шатааж буй илчлэгээ давхар харьцуулж хянах боломжтой боллоо.
Хэзээ хамгийн сүүлд цагаа цэнэглэснээ март!
Энгийн цагтай харьцуулахад 5 дахин удаан цэнэгээ барина. Энгийн хэрэглээнд 14 хүртэлх хоног цэнэгээ барих батарейтай тул та сардаа ердөө 2 удаа л цэнэглээд мартана гээд бод доо. Байнгын идэвхтэй хэрэглээнд 7 хоног хүртэл цэнэгээ барина. Тиймээс нэг цэнэглээд л үлдсэн өдрүүдийг өөртөө зориулаарай.
Зүрхний эрүүл мэнддээ анхаарцгаая
Бидний зүрхний цохилтыг ямар ч зөрүүгүй, өндөр нарийвчлалтай хэмжихээс гадна зүрхний хэм алдагдах, зүрхний цохилт хэт өндөр түвшинд очих эсвэл хэт буурсан тохиолдолд танд мэдэгдэл өгдөг. Зүрх судасны өвчлөлтэй хүмүүст, настай хүмүүст, фитнесээр хичээллэдэг хэн бүхэнд тохиромжтой бөгөөд эрчимтэй дасгалын үед зүрхний ачааллыг хянах зэрэг хамгийн амин чухал үзүүлэлтийг хянах боломжийг танд олгоно.
Бат бөх, модерн загвар
Зэвэрдэггүй ган оосор, спортлог уян хатан оосор болон арьсан оосрын сонголтуудтай. 46мм 6 өнцөгт хэлбэрийн хүрээ болон 41мм дугуй хэлбэрийн хүрээ нь илүү классик, тансаг өнгө төрхийг бүрдүүлдэг. Мөн та өөрийн хувцаслалт, тухайн өдрийн хэв маягт тохируулан хүссэн загвараар цагныхаа дэлгэцийг солих боломжтой.
100 гаруй төрлийн спортын горимтой
Та ямар ч спортоор хичээллэдэг байсан өөрт тохирсон горимыг энэхүү цагнаас олно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү ухаалаг цаг нь ердийн гүйлт, алхалтаас эхлээд ууланд авиралт, усанд сэлэлт гээд нийт 100 гаруй төрлийн спортын горимтой. 5АТМ үнэлгээтэй, 50м хүртэлх гүн усанд хамгаалалттай тул усанд шумбахад ч ухаалаг дасгалжуулагчтайгаа хамт байгаа мэт мэдрэмжийг өгнө. Энэ бүх спортын болон эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг TruSeen 5.5+ технологийн дэвшлийн ачаар маш өндөр нарийвчлалтай хэмждэг байна.
Та HUAWEI Health аппликейшнийг татан эрүүл мэнд, фитнес болон амьдралын хэв маягийн үзүүлэлтүүдээ хялбархан хянах боломжтой.
Албан ёсны борлуулагч байгууллага Мобиком, PCmall, Сайн Электроникс, Technozone болон Юнителээс HUAWEI GT4 ухаалаг цагийг худалдан аваарай.
Huawei Mobile Mongolia
Утас: 7777 7772
Facebook: Huawei Mobile Mongolia
Instagram: @huaweimobilemn
Вэбсайт: www.huawei.com
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт