Хайх

Эрдэмтэд тархины үйл ажиллагааг соронзын тусламжтайгаар сайжруулжээ

Эрдэмтэд тархины үйл ажиллагааг соронзын тусламжтайгаар сайжруулжээ

Соронзын тусламжтайгаар шийдвэр гаргаж, сэтгэл хөдлөлөө хянана

Text: Buro.Mongolia


Зураг:

Аалто их сургууль болон Хельсинкигийн улсын их сургуулийн судлаачид тархины үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нэгэн сонирхолтой туршилт хийсэн байна. Тэд анх удаа мэдрэлийн эсүүдийг соронз ашиглан сэргээх шинэ аргыг боловсруулжээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар соронзон өдөөлтийн тусламжтайгаар мэдрэлийн эсийн үйл ажиллагааг хурдасгах нь хүмүүсийг илүү хурдан шийдвэр гаргаж, сэтгэлийн хөдлөлөө хянаж, анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусална гэнэ. Харин Cerebral Cortex сэтгүүл эрдэмтдийн хийсэн энэхүү туршилт амжилттай болсон гэж мэдэгдсэн бөгөөд энэ нээлт нь хэр чухал болохыг онцолсон юм.

Мөн судалгааны үр дүнд мэдрэлийн эсүүдэд соронзон өдөөлт хийснээр мэдээллийг хүлээн авах чадвар сайжирдаг болох нь тогтоогджээ. Туршилтын үеэр эрдэмтэд хүмүүсийн нүдийг боож, тэднээс ширээн дээр асгасан төрөл бүрийн эд зүйлсийг нэрлэхийг хүссэн байна. Туршилтад хамрагдсан хүмүүст соронзон өдөөлт хийсний дараагаар тэд ширээн дээрх эд зүйлсийг 30%-иар илүү детальтай дүрсэлж байжээ.

цааш үзэх