Хайх

2020 оны эхний 3 улирлын байдлаар HUAWEI-н орлого 9.9%-иар өсчээ

2020 оны эхний 3 улирлын байдлаар HUAWEI-н орлого 9.9%-иар өсчээ

Huawei бизнесийн үр дүнгээ танилцууллаа

Text: Buro.Mongolia


Huawei компани 2020 оны эхний гурван улирлын бизнесийн үр дүнгээ танилцууллаа. Энэ хугацаанд Huawei 671.3 тэрбум юанийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9%-иар өссөн ба энэ хугацаан дахь компанийн цэвэр ашгийн хэмжээ 8.0% байжээ. Huawei-н онцолсноор 2020 оны эхний гурван улирлын үр дүнгүүд нь компанийн төлөвлөгөөний дагуу байсан гэнэ.

Дэлхий ертөнц COVID-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ үед АНУ-ын хоригтой холбоотойгоор Huawei-д хүчтэй дарамт ирж, үйл ажиллагаанд нь тодорхой хэмжээгээр бэрхшээл тулгарсаар байгаа ч компани үүнийг даван гарах шийдлүүдийг эрэлхийлж, зах зээл дэх байр сууриа хадгалан, хүн төрөлхтний амьдралыг илүү сайхан, хялбар болгох технологийн хөгжүүлэлтүүд хийж, мөн үйлчлүүлэгчид болон ханган нийлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ онцолсон байгаа.

2020 оны эхний 3 улирлын байдлаар HUAWEI-н орлого 9.9%-иар өсчээ (фото 1)

Цаашид Huawei нь AI, cloud, 5G, тооцоолол зэрэг ICT технологийн давуу талуудаа ашиглан, өөрийн түншүүдийн хамт төлөвлөгөөнд суурилсан шийдлүүдийг гаргаж, салбарын програмуудыг хөгжүүлж, 5G сүлжээнүүдийн үнэ цэнийг гаргах болно.

ICT технологи нь орчин үеийн нийгмийн тулгын чулуу болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон юм. ICT технологийн салбар дахь хурдацтай, эрүүл хөгжил нь дэлхийн хэмжээний хамтын ажиллагаа, харилцан итгэлцэлд тулгуурлагдаж урагшилдаг гэдэгт Huawei итгэдэг бөгөөд энэ ч утгаараа дэлхийн түншүүдтэйгээ нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, цаашлаад ICT-ийн хамгийн шинэлэг технологийн дэвшилтүүдийг хэрэглэгчиддээ хүргэхийн төлөө тогтвортой бодлогын төлөвлөгөөтэй ажиллах гэнэ. Тус компани нь цаашид ч дэлхийн эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгээ ийнхүү 3-р улирлын бизнесийн үр дүнгээ танилцуулахдаа тодотгон зарлалаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх