Хайх

Instagram, WhatsApp, Messenger-ийн хэрэглэгчид аппаасаа гаралгүй хоорондоо харилцдаг болно

Instagram, WhatsApp, Messenger-ийн хэрэглэгчид аппаасаа гаралгүй хоорондоо харилцдаг болно

Энэ оноос нэгтгэж эхэлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook компани Instagram, Messenger, WhatsApp мессенжерүүдийг хооронд нь холбохоор төлөвлөж байна. Эдгээр аппууд нь тусдаа ажиллах ч зурвас солилцох бүтцийг нэгтгэснээр хэрэглэгчид ашиглаж буй аппаасаа гаралгүйгээр өөр хоорондоо зурвас илгээх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл Messenger апп ашигладаг хүн WhatsApp-ын хэрэглэгч рүү зурвас илгээж болно.

Энэхүү төслийг Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг өөрөө санаачилсан гэдгийг The New York Times сонин онцолж байна. Одоогийн байдлаар уг төсөл нь дөнгөж боловсруулалтын шатандаа явж байгаа бөгөөд 2020 он гэхэд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалж мэдэгдлээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх