Хайх

Ирээдүйд зориулав: Теsla-гийн Gigafactory-г Wired сэтгүүл танилцууллаа

Ирээдүйд зориулав: Теsla-гийн Gigafactory-г Wired сэтгүүл танилцууллаа

Технологи дэлхийн төлөө

Text: Ж.Чинбат


Зураг:

Технологийн дэвшил ирээдүйг өөрчлөх олон супер шийдэл гаргаж байгаа билээ. Үүний хамгийн тод жишээ болсон Tesla компаний цахилгаан машины батерейг үйлдвэрлэх аварга үйлдвэрийн бүтээн байгуулалт явагдаж байна

Танд Tesla Motors-ын Model S, Model X, Model 3 загваруудын аль нь илүү таалагддаг вэ?Одоогоор та tesla.com цахим хаягнаас Model S, Model X автомашиныг шууд захиалан авах боломжтой. Тэд мөн масс зах зээлд гарахын тулд 2017 оноос худалдаанд Model 3 загвараа танилцуулсан даруй 115 мянган захиалга авч байсан билээ. Үүн дээр нэмээд тун удахгүй Tesla P буюу pick up жийп танилцуулагдах өндөр магадлалтай байгаа. Долоодугаар сарын 20-нд Тесла компаний захирал Элон Маск өөрсдийн мастер төлөвлөгөөнд энэхүү жийп багтсан байгааг мэдэгдсэн юм. Тэгвэл эдгээр зуун хувь цахилгаанаар ажилладаг, байгаль орчинд хамгийн ээлтэй шийдлээр бүтээгдэж буй автомашинуудыг үйлдвэрлэх газрыг Wired сэтгүүл видео хэлбэрээр танилцуулсан байна.

АНУ-ын Невада муж дахь цөлд сүндэрлэж буй Gigafactory нэртэй энэ үйлдвэрийн төслийн зураг, барилгын явцыг сонирхоход үнэхээр сэтгэл хөдөлгөм бүтээн байгуулалт өрнөж буй дүр зураг  харагдана. Энд Tesla компани өөрсдийн автомашинуудад суурилуулах хамгийн гол зүйл болох батерейнуудыг үйлдвэрлэх юм. Тэд удаан хугацааны турш үүнийг Азиас импортоор авч байгаа. Нийт 5 кв метр талбай эзлэх энэ үйлдвэрийн 14 хувь нь ажиллаж эхлэхэд л дор хаяж 1000 хүний ажлын байр гарна гэж Элон Муск үзэж байгаа аж. 

Ирээдүйд зориулав: Теsla-гийн Gigafactory-г Wired сэтгүүл танилцууллаа (фото 1)

Tesla өмнөө маш том зорилго тавьсан байгаа бөгөөд 2018 оноос жилд хагас сая автомашин үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Мөн ийм хэмжээний эрэлт ч аль хэдийнэ үүсээд байгаа. Дээр нь Норвеги зэрэг Европын олон орон 2025 он гэхэд шатахуун хөдөлгүүрт автомашиныг хөдөлгөөнд оролцохыг хориглосон хууль гаргасан байгаа билээ. Тиймээс Tesla энэ аварга байгууламжид тасралтгүй батерей үйлдвэрлэхийн тулд Panasonic зэрэг олон шилдэг хамтрагчидтай түншилжээ. 

цааш үзэх