Мөрөөдлийн зүйл: Хамгийн авсаархан, боломжийн үнэтэй DJI Spark дрон
Гарын хөдөлгөөнөөр удирдана
Хэд хоногийн өмнө DJI компани "Spark" гэх гарын алганд багтах, цоо шинэ дрон танилцуулсан билээ. DJI компанийн бүтээсэн энэхүү дрон нь хэмжээний хувьд жижиг ч, бусад дроноос дутахааргүй хүчирхэг бөгөөд илүү боломжийн үнэтэй гэдгээрээ онцлог болж байна.
DJI Spark-ын гол давуу тал нь анх удаа дрон хөөргөж буй хүмүүст хүртэл ашиглахад хялбар байхад оршино. Мөн энэхүү дрон нь эзнийхээ нүүр царайг таньж, гарын хөдөлгөөнөөр удирдагдах боломжтой тул заавал удирдлага эсвэл бусад нэмэлт төхөөрөмж ашиглах шаардлагагүй юм. Тэгэхээр таныг гартаа ямар нэгэн зүйл барилгүй, ойр дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж байх зуур DJI Spark дахин давтагдашгүй мөчүүдийг тань буулгаж авах болно.
Хэдийгээр уг дрон нь ердөө л 300 грамм жинтэй ч цагт 50 км хүртэл хурдалж, 16 минутын турш тасралтгүй нисч, мөн 1080р чанартай видео хийх чадвартай юм. DJI компани Spark дроныг зургаадугаар сарын 15-аас эхлэн 499 долларын үнэтэйгээр хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.