Хайх

Hasselblad 75 жилийн ойн баяртаа зориулж X1D-50c камерын шинэчилсэн хувилбарыг танилцууллаа

Hasselblad 75 жилийн ойн баяртаа зориулж X1D-50c камерын шинэчилсэн хувилбарыг танилцууллаа

4116 Edition

Text: Ж.Чинбат


Зураг:

Hasselblad ойн баяртаа зориулж X1D загварын камер дээр суурилсан шинэ 4116 edition гэх загвараа танилцууллаа

Анх 1941 онд л Виктор Хаззелблад эхний камераа бүтээж байхдаа "Урам зоригийг бүтээ" гэх өөрийн философио шингээж өгсөн нь өнөөдрийн шинэ загварт ч мөн хадгалагдан үлдсэн байна. Энэхүү 75 жилийн ойд зориулсан 4116 edition загварыг өнгөрсөн зургаадугаар сард танилцуулсан X1D камер дээр суурилан бүтээжээ. Тольгүй бөгөөд дунд зэргийн хүрээгээр 50 MP нягтаршилтай зураг буулгах чадвартай 4116 загвар тас хар өнгөтэй гарсан байгаа. Hasselblad мөн байгалийн өнгийг үнэнээр нь буулгахад зориулсан тунгалаг дурангаараа алдартай. Тэгвэл энэхүү шинэ загварт өрц нь 3,5 хүртэл буух боломжтой 45 мм-ын дуран суулгажээ. Wi-fi холболттой тул iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжөөр удирдан JPG, RAW өргөтгөлтэй зураг авч, түүнийгээ компьютер ашиглахгүйгээр интернэт орчинд түгээх боломжтой. 

Hasselblad 75 жилийн ойн баяртаа зориулж X1D-50c камерын шинэчилсэн хувилбарыг танилцууллаа (фото 1)

Hasselblad 75 жилийн ойн баяртаа зориулж X1D-50c камерын шинэчилсэн хувилбарыг танилцууллаа (фото 2)

Хүчин чадлын хувьд ISO буюу гэрэл мэдрэх чадвар нь 25600 хүртэл өснө. Хөшиг хаагдах хурдны хувьд флаш гэрэлтэй байхад ч 1/2000 сек хүртэлх аль ч хурдаар зураг авах ба хамгийн удаандаа 60 минутын турш гэрэл хураах чадвартай гарчээ. Өмнөх X1D загвар 9000 еврогийн үнэтэй худалдаанд гарч байсан бол энэхүү 4116 загвар 10900 еврогоор худалдаалагдах болно. Мөн та 30 мм, 90 мм-ын дурангуудаар нэмж тоноглох боломжтой. 

цааш үзэх