Дижитал дэлгэцнээс нүдээ хамгаалах шилдэг арга
Үнэтэй болон үнэгүй
Сайн мэдээ гэвэл алдарт ленз үйлдвэрлэгч Zeiss компани бүх төрлийн дижитал дэлгэцнээс нүд хамгаалах Zeiss Digital Lenses гэх шил гаргасан байна. Харин муу нь гэвэл дижитал төхөөрөмжүүдээс нүдэнд ирэх ачааллыг хамгаалах энэ ленз 220 паундын үнэтэй бөгөөд Их Британи юм уу, Европын бусад орноос захиалж авах хэрэг гарна. Тэгэхдээ сайн мэдээ үүгээр дуусахгүй. Бид ямар нэгэн нэмэлт хэрэгсэлгүйгээр нүдээ хамгаалж болох дөрвөн арга байна.
Ерөнхийдөө хүмүүс дижитал дэлгэцийг удаан хугацаагаар ширтсэнээр нүдний булчин чилж, эвэр бүрхэвч хуурайшдаг юм. Мөн дэлгэц удаан ширтсэнээр хүзүү хөших, толгой дүүрч өвдөх зэрэг сөрөг нөлөө илэрдэг. Хэт тод гэрэлтүүлэгтэй дэлгэц ширтэж байгаад эргэн тойрноо харахад юмс арай л бүдэг харагдаж байгаа мэт мэдрэмж танд төрж байв уу? Энэ бол дараах алхмуудыг хийж эхлэх цаг аль хэдийнэ болсон байгааг нүднээс танд сануулж байгаа нөхөрсөг сануулга юм шүү.
Гар утас, таблетаа шөнийн горимд шилжүүлэх
Apple болон Amazon-ы бүтээгдэхүүнүүд оройн цагаар дэлгэцний хурц хөх туяаг бууруулах тохиргоог жилийн өмнөөс эхлэн гаргасан байгаа. Хурц хөх гэрэл нь оройн цагаар нүдийг илүү их ядраадаг ба төв мэдрэлийн системийг тайвшруулдаггүй. Тиймээс шөнөжин утсаа гүйлгэж нойроо алдахаас сэргийлж, мөн нүдээ гамнаад гар утасныхаа Night screen mode-ыг идэвхижүүлээрэй.
Гэрэлтүүлэгч буулгах хуулга наах
Компьютер, таблет, гар утас бүгд л хөх туяа ялгаруулдаг ч гэсэн ухаалаг хүмүүс тэдэнд гэрэл бууруулагч хуулга наачихдаг. Хэдийгээр эхэндээ дэлгэц нэг л уйтгартай харагдаж байх шиг санагддаг ч нүд үүнд маш амархан дасах болно.
Нүдний дасгал хийх
Та нүдээ ядрахаас хамгаалах гол арга бол 20 минут тутамд харцаа дижитал хэрэгслээс салгах. Энэ үедээ цонхоор харж, хамгийн хол байгаа зүйлс руу харах хэрэгтэй. Хүмүүс өнөөдөр ямар хувцасласан байна вэ, зам дээр хэдэн улаан машин явж байна вэ гэх зэргээр өөртөө тохирох ямар нэгэн дасгал олоорой.
Завсарлага авах
Нүдээ дэлгэцнээс хамгаалах хамгийн шилдэг арга бол завсарлага авах. Утсаа хойш нь тавьчихаад бусадтай ярилцаж, цай кофе ууж, бас алхаж болно. Нэмж хэлэхэд алхах нь бүтээлч сэтгэглгээг дэмжиж өгдөг ба танд шинэ, шинэ санаа төрж ч мэдэх юм.