NASA хүссэн хүн бүрийг шинэ төсөлдөө оролцохыг урьж байна
Үүлний зураг авч, сансар судлалын агентлаг руу илгээнэ
Сансар судлалын NASA агентлаг тэнгэр ширтэж, зураг авах дуртай хүмүүсийг "Clouds and the Earth's Radiant Energy System" (CERES) нэртэй төсөлдөө оролцохыг уриалжээ. CERES төсөл нь Дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд үүл хэрхэн нөлөөлж байгааг олж тогтоох зорилготой аж.
NASA-гийн энэхүү төсөлд оролцохыг хүссэн хүмүүс 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас өмнө iOS ба Android үйлдлийн системд зориулсан Globe Observer гэх аппыг үнэгүй татаж авах хэрэгтэй бөгөөд үүний тусламжтайгаар үүлний зураг авч сансар судлалын агентлаг руу илгээх боломжтой юм. Түүнчлэн тус апп дотор тэнгэрийн өнгө ба үүлний төрлийг тодорхойлж, орчны үзэгдэх байдал ямар байгааг тэмдэглэж болно. Мөн хэрэв таны зураг авч буй газар CERES-ийн хиймэл дагуул оршиж байвал танд NASA-гаас дарсан зургийг тань өөрсдийн мэдээлэлтэй харьцуулж үзэхийг хүссэн цахим шуудан ирнэ.
Хүмүүсийн илгээсэн зургууд NASA-гийн хиймэл дагуулууд дээр байрлаж буй хяналтын төхөөрөмжүүдийг шалгаж, заримдаа мөн өндрөөс харагдахгүй байх магадлалтай зүйлсийг олж тогтоох зорилготой юм. Эцэст нь хамгийн олон зураг илгээсэн хүнд зориулан төслийн багийнхан баяр хүргэсэн видео бичлэгийг хийж, албан ёсны вебсайтдаа байршуулна.