Хайх

OnePlus-аас гаргасан хоёр дах ухаалаг гар утас

Тим Кук, танд бодогдох зүйл байна уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Ухаалаг гар утасны зах зээлд нэвтрээд удаагүй байгаа БНХАУ-ын OnePlus компани шинэ бүтээгдэхүүнээ толилууллаа. “One” гэх загварынхаа араас “Two”-г шинээр гаргаад байна

Шинэ бүтээгдэхүүний гол онцлох чанар бол түүний үнэ. Зах зээлд 16 гигабайттай хувилбар нь 329 ам.доллараар, 64-тэй нь 389 ам.доллараар худалдаанд гарна. Ингээд энэ үнэд багтах ухаалаг гар утас ямар үзүүлэлттэйг сонирхоно уу:

• Бүтэн HD гаралттай 5,5 инчийн дэлгэц
• Өндөр хүчдэлийн найман цөмтэй Snapdragon 810 процессор
• Android 5.1 Lollipop дээр суурилсан Oxygen OS үйлдлийн систем
• 13 мегапиксельтэй үндсэн болон 5 мегапиксельтэй урд камер
• Хоёр SIM карт унших боломж

OnePlus Two-гийн гадна корпусыг хөнгөн цагаан болон магнийн хольцоор хийсэн нь бат бөхөөс гадна маш хөнгөн болгожээ. Дээр нь худалдан авагч энэхүү утсанд таван төрлийн гадаргуу сольж хэрэглэх боломжтой юм байна.

OnePlus-аас гаргасан хоёр дах ухаалаг гар утас (фото 1)

Зах зээлд албан ёсоор 8-р сарын 11-ний өдөр гарах энэ утсыг өнгөрсөн жилийн OnePlus One-тэй адил зөвхөн захиалгаар худалдаална.  OnePlus-аас гаргасан хоёр дах ухаалаг гар утас (фото 2)

OnePlus-аас гаргасан хоёр дах ухаалаг гар утас (фото 3)

OnePlus-аас гаргасан хоёр дах ухаалаг гар утас (фото 4)

OnePlus-аас гаргасан хоёр дах ухаалаг гар утас (фото 5)

 

цааш үзэх