Samsung Galaxy Note 7 дахин дэлбэрэхгүй
Шинэчлэлт хийгдэнэ
Samsung компани ирэх долоо хоногт Galaxy Note 7-д шинэчлэлт хийснээр ухаалаг утас хэт халах нь зогсоно
Шинэ Galaxy Note 7 гар утас наймдугаар сард худалдаанд гарсан ч есдүгээр сарын 2-нд Samsung олон сая бүтээгдэхүүнээ эргэн татсан билээ. Учир нь цэнэглэж байхад тус утас нь хэт их халан дэлбэрч, гал гарч байна гэж дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчдээс гомдол иржээ. Тиймээс Samsung компани программ хангамжийн шинэчлэлт хийх гэж буйгаа зарласан байна. Ингэснээр тэдний хэрэглэгчид гар утсаа хэт их халж дэлбэрэхээс айлтгүй ашиглаж болох юм. Энэхүү шинэчлэлт нь Samsung Galaxy Note 7 утасны батерейд хийгдэх болно. Тус компани гар утасны аккумуляторыг 60 % хүртэл цэнэглэж болдог болгосноор хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах аж.