Хайх

Онцлох видео: Монголын хамгийн анх холограф ашиглаж хийсэн сурталчилгаа

Онцлох видео: Монголын хамгийн анх холограф ашиглаж хийсэн сурталчилгаа

Сэтгэл дулаацуулах шидтэй 150 секундийн видеог онцолж байна

Text: Buro.Mongolia




Туйлын туяаг санагдуулах холограф элемент нь цаанаасаа хүний харааг булаах, тайтгаруулах шидтэй мэт бөгөөд загвар, гоо сайхан, дизайны салбаруудад ид тренд болж байсан үе саяхан билээ. Тухайлбал, Maison Margiela брэнд 2018 оны хаврын кутюр цуглуулгадаа холограф ашигласан бол дараагаар нь Нью-Йоркийн загварын долоо хоногт ч мөн бишгүй харагдаж, Рианна, Кэти Пэрри, Селена Гомез гэхчлэн одод энэхүү тренд түгэхэд хувь нэмрээ оруулж байсан. Энэ мэтчилэн зөвхөн хувцас загвар гэлтгүй гоёл чимэглэл, гоо сайхан, график дизайны салбаруудад ч мөн үргэлжлэн эрчээ авсан.

Тэгвэл холограф элементийн гялалзсан трендийг Монголд анхлан ашигласан нь Unitel групп болж буй бөгөөд тэдний шинэ жилийн баярыг тохиолдуулан хийсэн сурталчилгааны ажлын дизайны шийдэл бүхэлдээ холограф байлаа. Энэхүү сурталчилгааны ажил нь дэлхий даяар сардаа 3.3 тэрбум хүнд хүрдэг Yahoo!, 23.5 сая үзэлттэй байдаг MarketWatch, Sina HK, Benzinga, Seeking Alpha зэрэг томоохон сайтуудад нийтлэгдэж, түгээж буй мессеж, хийц зэргээрээ сайшаагдаж байгаа билээ.

“Shine On” нэртэй энэхүү сурталчилгааны ажлын хүрээнд Unitel групп Сэнтрал Тауэрын урд жил бүр уламжлал болгон засдаг сүлд модоо холограф ашиглан урласан нь өвлийн Улаанбаатар хотод өнгө төрх нэмэх аж. Мөн тэдний бэлтгэсэн видео нь хамгийн их анхаарал татах бөгөөд Хөвсгөлийн тайгад нэгэн ер бусын шидэт цаа буга зулзагалан, өөрийн ид шидээр Монгол орны тэнгэрийг бүхэлд нь туйлын туяагаар бүрхэж, хүн бүхэнд аз жаргал түгээж буйг харуулжээ.

Онцлох видео: Монголын хамгийн анх холограф ашиглаж хийсэн сурталчилгаа (фото 1)

Энэхүү видео деталь бүртээ хүчтэй, халуун дулаан, эерэг бэлгэдэл агуулсан байлаа. Тухайлбал, Unitel групп энэ онд яг Хөвсгөлийн тайга шиг алслагдсан, хүн амын суурьшил багатай 205 байршилд 4G сүлжээгээ асаасан амжилт нь  цаа бугын зулзагын ид шидтэй зүйрлэгдэхүйц аж. Түүнчлэн цаа буга зөвхөн Санта Клаусын уналга байж зул сарын баяртай холбогдохоос гадна арга ухаан, бүтээлч байдлыг бэлгэддэг билээ.

Онцлох видео: Монголын хамгийн анх холограф ашиглаж хийсэн сурталчилгаа (фото 2)

Тус группийн сурталчилгааны өнгө аясын хэсэг бүрээс та солонгорч гялалзсан холограф элемент анзаарах ба кампанит ажлын “гол дүр” болох шидэт цаа буга ч мөн Сэнтрал Тауэрын урд дахь сүлд модны дэргэд, харилцагчийн гарын бэлэгт гээд хаа сайгүй тааралдах аж. Бүр Instagram дээр хүртэл таныг өхөөрдөм шидэт цаа бугын дүрд хувирах боломжтой болгох филтер бүтээсэн ба энд дарж туршаад үзэхийг санал болгож байна.

Онцлох видео: Монголын хамгийн анх холограф ашиглаж хийсэн сурталчилгаа (фото 3)
Онцлох видео: Монголын хамгийн анх холограф ашиглаж хийсэн сурталчилгаа (фото 4)
Онцлох видео: Монголын хамгийн анх холограф ашиглаж хийсэн сурталчилгаа (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх