Хайх

Vogue сэтгүүл ба Apple компани нар хамтарч хагас бодит орчинд суурилсан апп гаргана

Vogue сэтгүүл ба Apple компани нар хамтарч хагас бодит орчинд суурилсан апп гаргана

“The Vogue Effect” нэртэй энэхүү апп нь зөвхөн iPhone X дээр ажиллана

Text: Buro.Mongolia


Зураг:

Business of Fashion сэтгүүлийн мэдээллэснээр Америкийн Vogue сэтгүүл Apple компанитай хамтарч ажиллахаар болжээ. Тодруулбал тус сэтгүүл "Цахиурын хөндий" хөгжүүлэгчдэд "The Vogue Effect" гэх цоо шинэ апп боловсруулах захиалга өгсөн гэнэ. Apple ба Vogue сэтгүүлийн төлөвлөснөөр энэхүү апп нь хагас бодит орчинд суурилсан технологиор ажиллах ёстой юм. Сонирхуулахад ижил төрлийн технологийг онлайн худалдааны Amazon компани хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Хэрэглэгчид The Vogue Effect аппын тусламжтайгаар яг л бодит мэт фильтрүүдийг зураг болон видеондоо (iMessage) ашиглах боломжтой болно. Жишээ нь та энэхүү аппыг ашиглан өөрийгөө сансарт нисч буйгаар дүрсэлж болох юм.

"The Vogue Effect" апп ирэх арванхоёрдугаар сарын 1-нд App Store-д тавигдах бөгөөд зөвхөн iPhone X ухаалаг утсан дээр л ажиллах болно.

Эргэн сануулахад Vogue сэтгүүл өнгөрсөн бямба гарагт Apple компанийн тэргүүн Тим Куктэй ярилцлага хийсэн билээ. Түүнээс ирээдүйн технологийн талаар асуухад Тим "Хагас бодит орчинд суурилсан технологи ашигладаггүй салбар үлдэхгүй л болов уу. Хэрэв та загварын шоу хэрхэн зохион байгуулагддагийг санаж байгаа бол, энэ салбарт хагас бодит орчинд суурилсан технологи ашиглах нь гайхалтай санаа байх болно. Та бүхэн даашинзыг бүх талаас нь харахыг хүсэж байгаа биз дээ?" гэж хариулжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх