Youtube “төвөгтэй” сурталчилгаанаас татгалзана
2018 он гэхэд 30 секундын сурталчилгаа үгүй болно
Google-ийн охин компани болох Alphabet Youtube сувгийн видео үзэхээс өмнө харагддаг, алгасч болдоггүй 30 секундын сурталчилгаанаас татгалзахаар шийджээ. Тус компанийн мэргэжилтнүүд Youtube-ийн хэрэглэгчид ба хамтарч ажилладаг байгууллагуудын хувьд илүү таатай, өөр төрлийн сурталчилгаанд төвлөрөхөөр болсон байна.
Гэхдээ энэ нь сурталчилгаа огт харагдахгүй гэсэн үг биш юм. Харин 15-20 секунд үргэлжлэх сурталчилгаа харагдах болно. Энэхүү шинэчлэлтийг 2018 онд хийхээр төлөвлөжээ.