Хайх

Аяллын зардлаасаа яг одоо хөнгөлөх арга хэлж өгье

Text: Б.Энххүслэн


Хаашаа аялахаа тодорхойлсны дараа юун түрүүнд ганцаараа аялах уу, аяллын компаниар дамжуулан захиалга хийх үү гэх асуулт толгой гашилгаж эхэлдэг билээ. Зарим хүмүүс хамгийн хямд тээвэр сонгож, cheapflights.com, booking.com вэбсайтаас нислэг, жижиг дэн буудал захиалж, нүдээ ширгэтэл хүмүүсийн сэтгэгдэл уншиж, олон цагийг хөтөлбөрөө гаргахад зарцуулан аль болох мөнгөө хэмнэх хүсэлтэй байдаг. Гэвч энэхүү сонголт нь анх удаа тухайн улсыг зорих гэж буй туршлагагүй аялагчдад санхүүгийн хэмнэлт биш эсрэгээрээ илүү зардал болох эрсдэлтэй. Тэр дундаа сүүлийн үед аяллын компаниуд хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, тав тухыг хангахаас гадна зардлаас нь хөнгөвчлөх урамшуулал ч хүртэл олгодог болсон. Тиймээс бидний зүгээс аяллаа мэргэжлийн байгууллагад даатгаснаар эдлэх давуу тал болон хөнгөлөлтийн талаар уншигчдадаа хүргэж байна.


Таны мөнгийг хэмнэх боломж

Аяллын зардлаасаа яг одоо хөнгөлөх арга хэлж өгье (фото 1)

Таны мөнгийг хэмнэх боломж

Аяллын байгууллагууд тухайн улсынхаа ресторан, төрөл бүрийн жуулчлалын цэгүүдтэй гэрээтэй ажилладаг тул хэрэглэгчдэд тусгай тарифаар үйлчлэх боломжтой. Үүнээс гадна танд хаана, ямар хямдрал эдлэх талаар инсайдер мэдээллүүдийг харамгүй өгөх болно. Монголын Жуулчин компани л гэхэд juulchin.mn албан ёсны вэбсайтаар нь зочилж, хэрэглэгчийн бүртгэл үүсгэсэн хүн бүрд Juulchin point буюу 50,000 төгрөгийн үнийн дүн бүхий урамшууллыг олгож эхэлжээ. Juulchin point таны хэтэвчинд нэмэгдсэнээр аяллаа онлайнаар захиалахдаа тус оноогоо нийт үнийн дүнгээсээ хасуулан хөнгөлөлт эдлэх боломжтой байна.


Явдал суудлыг март

Аяллын зардлаасаа яг одоо хөнгөлөх арга хэлж өгье (фото 2)

Явдал суудлыг март

Мэдээж хэрэг салбарынхаа мэргэжилтнүүдээр аяллаа төлөвлүүлснээр та ганцаараа хийх байсан бичиг цаасны, түм буман судалгааны ажлаас өөрийгөө хөнгөвчилж байна гэсэн үг. Та ачаагаа баглан санаа амар онгоцондоо суухад л хангалттай.


Цагийг тань хэмнэнэ

Аяллын зардлаасаа яг одоо хөнгөлөх арга хэлж өгье (фото 3)

Цагийг тань хэмнэнэ

Мэргэжлийн хөтчүүд үйлчлүүлэгчийнхээ тав тухыг хангахын сацуу богино хугацаанд аль болох олон газартай танилцуулахын тулд нарийн цагийн хуваарь боловсруулдаг. Тухайн газраар анх удаагаа аялж байгаа хүмүүсийн хувьд нэг өдөрт хэт шахуу төлөвлөгөө гаргаж алжаах, эсрэгээрээ хий дэмий цагаа үрэх хүндрэлийг жуулчлалын компаниудын судалгаанд суурилан гаргасан хөтөлбөрийн тусламжтай тойрон гарах боломжтой.


Хялбар тээврийн хэрэгсэл

Аяллын зардлаасаа яг одоо хөнгөлөх арга хэлж өгье (фото 4)

Хялбар тээврийн хэрэгсэл

Нэг газраас нөгөө рүү, нэг хотоос өөр хот руу дамжин явахад алхах боломжгүй хол газар автобус, галт тэрэг, такси гээд тухайн орны санал болгодог тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх шаардлагатай болдог. Энэхүү үйл явц зарим хүмүүст тээртэй, цаг үрсэн санагдаж болзошгүй. Тэр дундаа овортой ачаатай бол хөлсөө урсган явахаас өөр гарцгүй. Харин аяллын компани энэ асуудлыг хувийн тээврийн хэрэгслээрээ шийдэж өгдөг нь давуу тал мөн.


Асуудлыг шийдэх туршлага

Аяллын зардлаасаа яг одоо хөнгөлөх арга хэлж өгье (фото 5)

Асуудлыг шийдэх туршлага

Аяллын турш гэнэтийн хүндрэлүүд гарах магадлал бараг л 100%. Нислэг цуцлагдах, хойшлогдох гээд ямар ч асуудал гарч ирсэн энэхүү салбарын тогоонд олон жил чанагдсан туршлагатай хамт олон хялбар шийдлүүд санал болгож чаддаг.


Жуулчин Компани

Хаяг: СБД, 1-р хороо, Элчингийн гудамж, Жуулчин компанийн оффис

Утас: 7288-1212

Вэбсайт: www.juulchin.mn

Facebook: Жуулчин компани

Instagram: @juulchin.travel

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх