Хайх

Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ?

Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ?

Аяллын төлөвлөгөө

Text: Buro.Mongolia


Дэлхийн нөлөө бүхий эрхмүүд, "A" зэрэглэлийн одууд Монголын үзэсгэлэнт байгалийг үзэхээр ирэхдээ Говь дахь тансаг зэрэглэлийн Three Camel Lodge кэмпийг сонгодог уламжлал тогтжээ.

Хааяа ч болов ухаалаг утсаа салган, хот суурин амьдралаас тасран эх орныхоо эцэс төгсгөлгүй мэт газар нутагт харсан зүгтээ одох хүсэл Монгол хүн бүрийн сэтгэлд шингэсэн байдаг биз ээ. Ялангуяа урин дулаан цаг ирэхэд их хотын чимээ шуугианаас холдон дижитал детокс хийж байгаль дэлхийдээ уусан, эзгүй хээр талд эрч хүчээр цэнэглэгдэн, байгаль эх ба хүмүүний онцгой холбоогоо сэргээх бодол бидний оюун санаанаас гардаггүй. Тэгвэл тэрхүү эрх чөлөө, амар тайван байдлыг эрэлхийлсэн хэн бүхэнд бид Three Camel Lodge буюу Гурван Тэмээ гэх нэгэн онцгой газрыг танилцуулахаар шийдлээ.

Улаанбаатар хотоос 480 гаруй км зайд буюу Өмнөговь аймгийн Булган сумын Булагтай уулын энгэрт байрлах Three Camel Lodge жуулчны бааз нь нүүдэлчдийн соёлыг орчин үеийн тав тухтай амьдралын хэв маяг болон байгаль орчинд ээлтэй эко үйл ажиллагаатай нэгтгэн, амьдралдаа нэг удаа заавал туршиж үзэх аяллын цэгийг бий болгожээ. Энэ зун байгальд уусан, оюун санаагаа амрааж, амар амгаланг мэдрэхээр төлөвлөж буй хүмүүс энэхүү өвөрмөц жуулчны баазыг заавал анхааралдаа аваарай хэмээн зөвлөх байна.

Говь дахь глэмпинг

Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 1)

Өмнө нь бид хөдөөний аяллыг эзгүй хээр талд, соёл иргэншил, орчин үеийн хэрэглээнээс хол, ая тухаа алдан хэдэн хоног өнгөрүүлэхтэй холбон төсөөлдөг байсан бол сүүлийн жилүүдэд энэ хэвшмэл ойлголт өөрчлөгдөж хоцрогдсоор байна. Үүнд "Глэмпинг" гэх аяллын чиг хандлага хамгийн их нөлөөтэй. Байгалийн сайханд амарч, зугаалахыг хүсдэг ч тав тухаа алдахыг хүсдэггүй хүмүүс "Glamorous Camping" буюу "Глэмпинг" гэх аяллын шинэ чиглэлийг бодож олжээ. Өөрөөр хэлбэл энэ нь тансаг зэрэглэлийн байгалийн аялал юм. Глэмпинг нь онгон байгаль, дээд зэрэглэлийн жуулчны бааз, рестораны хоол, жуулчдад зориулсан тусгай хөтөлбөрүүд, кино театр, торгомсог цагаан хэрэглэлтэй ор, таван одтой зочид буудлын үйлчилгээ гээд аялагчийн тав тухыг хангах бүхий л зүйлсийг багтаасан байдаг.

Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 2)
Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 3)
Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 4)
Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 5)
Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 6)
Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 7)

Харин Three Camel Lodge баазын хувьд глэмпинг гэх нэршил дэлхий даяар тренд болж, аялал жуулчлалын салбарт дэлгэрэхээс ч өмнө үүнийг Монголдоо хэрэгжүүлсээр ирсэн юм. Дотроо орчин үеийн угаалгын өрөө, цэлгэр том ор, цэвэр мод ашиглан гар аргаар урласан уламжлалт хийцийн тавилга, таван одтой зочид буудлын үйлчилгээ зэргийг багтаасан 40 гэр нь зочдын тав тухыг дээд зэргээр хангаж, амарч алжаалаа тайлахад нь тусална. Мөн энд ахлах тогоочийн гараар бэлтгэгдсэн үндэсний болон олон улсын зоогуудыг амтархан идэж, морь унаж, Говийн үзэсгэлэнт газруудаар тойрон аялал хийж, электрон дугуй унаж, спа төвд иллэг хийлгэж, бааз дотор байрлах кино театрт тухлаж, бүхнийг умартан  эрч хүчээ бүрэн цэнэглэх боломжтой.

Байгальд ээлтэй үйл ажиллагаа

Дэлхий даяар байгальд ээлтэй амьдрахыг эрмэлзэн, тогтвортой хөгжлийг дэмжиж, ухамсартай хэрэглээнд шилжиж байгаа энэ үед аялал жуулчлалын компаниуд ч мөн адил хүрээлэн буй орчиндоо хор хөнөөл багатай үйл ажиллагаа явуулахыг хичээж байгаа нь ажиглагдах болжээ. Үүнийгээ дагаад орчин үеийн хүмүүс ч байгаль дэлхийдээ аль болох ул мөрөө үлдээхгүй байхыг хичээн, "эко" тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг илүүд үзэж, ухамсартай амьдрахыг зорих болсон. Тус баазын үүсгэн байгуулагч Жалса Урубшуров тэдгээр хариуцлагатай хүмүүсийн нэг бөгөөд тэрбээр байгалийн үзэсгэлэнт тогтцыг устгалгүйгээр бусдад таниулах, хуваалцах арга замыг хайсны эцэст 2002 онд нүүдэлчин ахуйг орчин үеийн тав тухтай амьдралын хэв маягтай хослуулсан Three Camel Lodge жуулчны баазыг нээж байв. Түүний энэхүү эрхэм зорилгын хүрээнд тус баазын хамт олон хуванцрын хэрэглээг багасгах, мод тарих зэргээр төрөл бүрийн шийдлүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлсээр байна.

Жишээ нь тэд жуулчны гэрт байрлуулдаг хуванцар савыг шилэн лонхоор сольж, жуулчдыг аялалд гарахад нь хуванцар савны оронд төмөр сав эсвэл шилтэй усыг өгөх болжээ. Мөн хуванцар уут гэх мэт нэг удаагийн хэрэглээг цаасан уутаар орлуулах, олон дахин хэрэглэх боломжтой материалаар солих зэргээр хуванцрыг хэрэглээг багасгаж, цаашлаад огт хэрэглэхгүй байх арга хэмжээнүүдийг аваад байгаа юм. Улмаар тэдний тууштай ажлын үр дүнд энэ хугацаанд тус лодж нь 26,000 хуванцар савны хаягдал гарахаас сэргийлж чадсан байна. Ингээд ч зогсохгүй нээгдсэн цагаасаа хойш 8,000 гаруй мод ургамлуудыг бааз дээрээ тарьж ургуулахын зэрэгцээ нутгийн иргэдийг ажлын байраар хангаж (ажилчдын 50% нь нутгийн иргэдээс бүрдсэн) байна. Мөн Говьд хүнсний ногооны тариалалт маш бага учир тэд өөрсдийн хүлэмжид өргөн хэрэглээний хүнсний ногоог тарьж ургуулан эрүүл, органик хоол хүнсээр зочдоо хангадаг онцлогтой.

Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 15)

Three Camel Lodge нь нийгмийн хариуцлагын хүрээнд Ханхонгорын урлагийн сургуулийн хүүхдүүдийг дэмжсээр ирсэн ба 2018 онд Турк улсын Анкара хотод болсон Хүүхэд залуучуудын дэлхийн урлагийн наадамд 10 сурагчийг хоёр багшийн хамтаар 100% ивээн тэтгэж явуулсан. Үүнээс гадна урлагийн чиглэлээр коллежид суралцаж буй таван сурагчийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулжээ. Ингээд ч зогсохгүй жуулчны баазын хамт олон өндөр настан, хүүхдүүд, оюутан залуус ба өвчтэй хүмүүсийг Улаанбаатар болон Даланзадгадын хооронд үнэ төлбөргүй нисэх боломжоор хангаж байгаа юм.

Three Camel Lodge нь National Geographic-ийн Дэлхийн хамгийн өвөрмөц лоджууд нийгэмлэгийг үүсгэн байгуулалцсан анхны гишүүн байгууллагуудын нэг юм. Энэхүү нийгэмлэгт зөвхөн байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, лоджуудыг маш өндөр шалгуураар сонгон элсүүлдэг бөгөөд одоогийн байдлаар уг жагсаалтад дэлхий даяар ердөө 60 орчим жуулчны бааз багтсан байгаа. Three Camel Lodge жуулчны бааз нь тэдгээр шилэгдмэл лоджуудын нэгт тооцогдож энэхүү нэр хүндтэй нийгэмлэгийн нэг хэсэг болж, дэлхийн тавцанд Монгол орноо бахархалтайгаар төлөөлж байна.

Ямар зүйлс хийж болох вэ?

Нэгэнт ухаалаг төхөөрөмжүүдээ далд хийн, интернет, олон нийтийн сүлжээнээс холбоогоо таслан дижитал ертөнцөөс тасарсан байхад бидэнд байгалийн гоо үзэсгэлэн, орчин тойрноо илүү таашааж, төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөр болон үйл ажиллагаанд оролцож, ойр дотны хүмүүстэйгээ амьд харилцаа үүсгэж, бодлоо цэгцлэн, өөрийгөө ойлгох цаг хугацаа хангалттай гарч ирэх болно. Жишээ нь танд энд морь унаж, шөнийн хязгааргүй тэнгэрт гялалзах оддыг ширтэж, кофе уух зуураа элсэн цөлөөр алхаж, нар мандахыг харж, жинхэнэ нүүдэлчдийн соёлтой танилцан, хорвоо ертөнцийн уудам талыг шагшин магтаж, нүд болоод сэтгэлээ баясгах боломж олдоно.

Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 16)
Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 17)
  • Говийн үзэсгэлэнт газруудаар аялах - Молцог элсэн манхнаар тэмээтэй зугаалж, Ёлын аманд явган аялал хийж, Төгрөгийн ширээ, Баянзаг зэрэг газруудаар үлэг гүрвэлийн олдворуудыг үзэж эсвэл зүгээр л нар жаргахыг ширтэн сэтгэлийн таашаал авч болно.
  • Уулын дугуй унах - Адал явдалд дурлагсад Cannondale Trail 7 эсвэл Trek Marlin 5 дугуй унан жуулчны баазын өмнөд хэсэгт орших Ламын овоо руу очин, Гурван сайхан уулыг 360 хэмээр тольдон хараарай.
  • Хоолны сургалтад хамрагдах - Ахлах тогоочийн заавраар тус жуулчны баазын нэрийн хоол болох 'gambirizza' эсвэл бялуун амттан хийж суран цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж болох юм.
  • Сур харвах, морь унах - Үндэсний сур харваагаар хичээллэж, морь унаж, түр хугацаанд ч болов нүүдэлчдийн амьдралын хэв маягаар амьдраад үзээрэй.
  • Оддыг дурандах - Телескоп, iPad, одон орны апп ашиглан Долоон бурхан, Алтангадас зэрэг шөнийн тэнгэрт гялалзах оддыг харж, одон орноор аялж болно.
  • Спа төвд алжаалаа тайлах - Тусгайлан тохижуулсан Монгол гэрт төрөл бүрийн иллэг, бариа хийлгэж, ургамлын цай уун, бие болоод сэтгэл санаагаа амраах боломжтой.
Дэлхийн алдартнууд Монголд ирээд хаана амардаг вэ? (фото 18)

Дашрамд дурдахад Three Camel Lodge жуулчны бааз нь COVID-19 цар тахалтай холбоотойгоор зочин бүрт амны хаалт тарааж, гэр бүрт гар ариутгагч байршуулж, ариутгал, цэвэрлэгээг өдөрт хоёр удаа хийж байгаа юм. Мөн ресторанд зайн тусгаарлалт хэрэгжүүлэн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангаж байна.

Өмнөговь шал өөр ертөнцөд очсон мэт гайхалтай сэтгэгдэл манай гэр бүлд төрүүлсэн. Three Camel Lodge аялалыг маань улам бүр тав тухтай болгож, өдөртөө говийн үзэсгэлэнт, түүхэн газруудыг кэмпийн мэргэжлийн хамт олон өөриймсгөөр хөтлөн танилцуулж, үдэш нь говийн алдарт нар жаргахыг лоджийн Dino house & bar -ын савлуур дээр гэр бүлээрээ суун хардаг нь бидэнд гайхалтай дурсамжыг үлдээсэн.

- Ө.Содгэрэл

Бидний өнгөрүүлсэн хэд хоногт бүх зүйл маш тааламжтай бас тав тухтай байсан. Байрласан гэр маань цэлгэр, тухтай. Угаалгын өрөөг бүр гайхалтай гэж хэлнэ. Хоол нь мөн үргэлж маш сайн байсан. Жуулчны баазын найрсаг ажилтнууд бидэнд туслахад үргэлж бэлэн байсан гэдгийг дурдмаар байна. Three Camel Lodge бүхэлдээ тогтвортой, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг нь таалагдсан. Бүх зүйл маш сайхан байсан.

- Томас Г

"Монголд байх хугацаандаа бидний буудалласан газруудын дараа энэхүү жуулчны бааз жинхэнэ цэвэр агаар шиг л санагдсан. Монголд байгаа хамгийн шилдэг глэмпинг! Жуулчны баазын ажилтнууд, үйлчилгээ гээд бүх зүйл төгс!"

- Ноура

"...Монголын жуулчны баазуудад шинэ жишиг тогтоосон гэж бодож байна"

Г.Бат-Эрдэнэ

Three Camel Lodge

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 76-р барилга, 28 1-40 000 тоот
Утас: (976) 11-313-396
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Instagram: @threecamellodge

цааш үзэх