Хайх

Вьетнамын наран шарлагын эрэг дээрх хулсан диваажин

Вьетнамын наран шарлагын эрэг дээрх хулсан диваажин

Хулс бас дахин хулс

Text: Buro.Mongolia


Вьетнамын наран шарлагын Naman Retreat спа төвийн гайхалтай сайхан хулсан байгууламжинд тавтай морилно уу

Орчлонгийн амар амгаланг мэдрэх энэ сайхан газрыг бүтээсэн хүмүүс гол материалаа авахын тулд хол явалгүй, гар доорх материал ашиглажээ. Магадгүй хулс Вьетнамд хамгийн түгээмэл материал боловч түүгээр харин ийм сонирхолтой дээвэр бүхий байгууламж бас бүтээж болно. 

Вьетнамын наран шарлагын эрэг дээрх хулсан диваажин (фото 1)

Хэдийгээр болхи материал мэт санагдаж болох ч энэхүү баарны барилгад ашигласан хулсыг маш сайн мурийлгаж, нумарсан хэлбэр үүсгэж чадсан байна. Тэднийг гал түлж, ус буцалган уяраасны дараа ийнхүү муруйсан бүтцийг нь гаргаад хооронд нь бэхэлж боодог ажээ. 

Вьетнамын наран шарлагын эрэг дээрх хулсан диваажин (фото 2)
Далайн наран жаргаж, үдшийн гялаан гарахад баарны гэрлүүд асч, тогтмол усан дээр тусахад гайхалтай сайхан дүрслэл бий болдог. 

Вьетнамын наран шарлагын эрэг дээрх хулсан диваажин (фото 3)
Уран нарийн хэлбэрээр хоорондоо сүлжигдсэн хулснууд дээр тусах гэрлийн дор цагаан буйдан дээр тухлаад, хундага коктейль шимэнгээ наран жаргах зүгийн салхийг мэдрэн суух гэдэг таашаал биш гэж үү?

цааш үзэх