Хайх

Улаанбаатарт Porsche-гийн цоо шинэ загварын спорт автомашинууд ирлээ

Улаанбаатарт Porsche-гийн цоо шинэ загварын спорт автомашинууд ирлээ

911 Carrera, 718 Boxster, 718 Cayman

Text: Ж.Чинбат


Германы тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Porsche брэндийн домогт 911 Carrera, 718 Boxster, 718 Cayman загварууд Улаанбаатарт ирлээ

Porsche Ulaanbaatar компани өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өөрийн үзэсгэлэнгийн байрандаа урьж, 2017 оны шинэ загварын автомашинуудаа танилцууллаа. Үүнд домогт Porsche 911 Carrera-г орчин үеийн дэвшилтэт технологиор сайжруулсан шинэ загвар болон хөдөлгүүр нь тэнхлэгийн голд байрладаг 718 Boxster, 718 Cayman спорт  автомашинууд багтсан байлаа. Эдгээр гурван машинаас бид та бүхэнд шинэ 718 Boxster, 718 Cayman спорт автомашинуудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Голдоо байршилтай турбо хөдөлгүүр бүхий 718 Boxster

Улаанбаатарт Porsche-гийн цоо шинэ загварын спорт автомашинууд ирлээ (фото 1)

Porsche 718 Boxster бол 1950-1960-аад онд Олон Улсын Ралли уралдаануудад олон удаагийн түрүү авч, спорт машинд дурлагч хүн бүрийн сэтгэлд өөрийн давтагдашгүй онцгой чанараараа хоногшиж үлдсэн домогт хүлэг юм. Түүний гол онцлог бол тэнхлэгний голд байршсан хүчирхэг турбо хөдөлгүүр бөгөөд олон нийтэд зориулсан анхны Boxster загварыг Porsche компани 20 жилийн өмнө гаргаж байсан юм. Тэгвэл 2017 оны 718 Boxster загвар нь бүрэн хураагддаг дээвэр, хөнгөн жин, хүчирхэг турбо хөдөлгүүр, ухаалаг удирдлагын систем зэрэг цоо шинэ дэвшилтүүдтэй гарчээ.

Дөрвөн цилиндрээс гарах турбо хүч

Орчин үеийн технологийн олон дэвшлийг шингээсэн 718 Boxster загвар нь тав тух, хурд хүч хоёрыг нэгэн зэрэг мэдрүүлж чадна. Хөнгөн жинтэй, дөрвөн цилиндртэй энэхүү шинэ загвар маш нарийн, нямбай хийцтэй болсон байна. Хүчин чадлын хувьд 718 Boxster нь хоёр литрийн багтаамжтай хөдөлгүүрээс 300 морины хүч (220 кВт) гаргах чадвартай бол харин 718 Boxster S загвар нь 2.5 литрийн багтаамжтай хөдөлгүүрээс 350 морины хүч (257кВт) гаргана. Түүнчлэн Porsche компани "S" серийн загвартаа өөрчлөгдөх геометртэй турбокомпрессор (VTG)-г нэвтрүүлжээ.

Улам шаламгай болгосон спортлог арал

Та энэхүү спорт машиныг унахдаа жолоодлогын дайчин байдлыг жинхэнэ утгаар нь мэдрэх болно. "Бүрэн шинэчлэн хөглөсөн" гэж хэлж болох 718 Boxster-ын арал нь шулуун зам болон тойрог дээр жолоодоход аюулгүй байдлыг улам сайн хангаж өгчээ. Мөн өөртөө итгэлтэй жолооч нарт зориулж Porsche компани нь спорт маягийн PASM буюу тулгуурыг хянах цахим системийг 718 Boxster S автомашиндаа нэмэлтээр тавихыг санал болгодог юм байна. Энэ нь автомашиныг зам руу 20 мм илүү суулгаж өгөх бөгөөд бүр ч илүү спортлог харагдуулдаг онцлогтой. 

Улаанбаатарт Porsche-гийн цоо шинэ загварын спорт автомашинууд ирлээ (фото 2)

Жолоодлогын эрх чөлөө олгох Porsche Communication Management (PCM)

Хүчирхэг 718 Boxster-ын суудалд суух жолоочийг шинээр тоноглогдсон хянах самбар бүхий маш тохилог салон хүлээж байгаа. Тэр дундаа шинэ интерьер загварынх нь нэг гол элемент болсон PCM буюу аудио, харилцаа холбоо болон навигацийн функцуудыг удирдах систем жолоодлогын бүрэн эрх чөлөөг танд мэдрүүлнэ. 

Шинэ Porsche 718 Cayman

Porsche 718 Cayman загвар бол хоёр тэнхлэгийн голд байрласан хөдөлгүүртэй спорт автомашины шинэчлэл улам бүр төгс болж буйн тод илэрхийлэл юм. Бидний дээр танилцуулсан 718 Boxster загвартай адил 718 Cayman нь хоёр хаалгатай, дунд хөдөлгүүр нь дөрвөн цилиндр бүхий шинэ хавтгай турбо хөдөлгүүртэй. Гэрэл болон техникийн хувьд 718 Boxster болон 718 Cayman загварууд ойролцоо байдаг ба Cayman нь дээвэр нь нээгддэггүй гэдгээрээ ялгарна. Мөн бүрэн хөтлөгчтэй явах эд анги, илүү хүчтэй тоормосны систем, тэнцвэрт байдал нь илүү хурдан давхих, илүү хөгжилтэй байх боломж олгодог байна. Хамгийн гол нь үе, үеийн шинэчлэлтүүдийн ачаар 718 Cayman нь Porsche-гийн бусад роадстер автомашинуудаас илүү хямд үнэтэй мөртлөө 911 загвартай нэлээн төстэй болжээ.

Байгальд ээлтэй хүчирхэг спорт машин

Үр ашгийг үргэлж эрхэмлэдэг Германчууд Porsche 718 Cayman-ыг илүү байгаль орчинд ээлтэй болгожээ. Хоёр литр болон турбо-компрессортой дөрвөн цилиндрийн хавтгай хөдөлгүүртэй Porsche 718 Cayman автомашин 100 км зам туулахдаа 6,9 л шатахуун ашиглах юм байна. PDK хурдны хайрцаг болон спорт кроно багц бүхий горим дээр энэхүү 718 Cayman автомашин 4,7 секундад 100 км цагийн хурд авна. Харин 718 Cayman S загварын хувьд дээрхтэй адил хурд авахдаа 4,2 секунд зарцуулах аж. Мөн шинэ онцлох шинж чанаруудаас нь дурдвал спорт жолооч нарт зориулсан өргөтгөсөн хязгаар, тэнцвэрийн удирдлагатай PSM гэх спорт горим нэмэгдсэн байгаа.

Улаанбаатарт Porsche-гийн цоо шинэ загварын спорт автомашинууд ирлээ (фото 3)

Улаанбаатарт Porsche-гийн цоо шинэ загварын спорт автомашинууд ирлээ (фото 4)

Дизайн ба дотор салоны шинэчлэлт

Шинэ 718 Cayman автомашины дээвэр, салхины шил, тээшний тасалгааны тагнаас бусад бүх гаднах дизайныг нь шинэчилжээ. Ингэхдээ машины урд талын доод хэсэгт илүү том агаар оруулах нээлхийтэй болгосон учраас илүү сонгодог загвартай болсон байна.  Дотор салоны хувьд 718 Cayman загвар анх удаа нэмэлт спорт-тек савхиар хийсэн бүрээс санал болгож байгаа. 

Хэрэв та шинэхэн Porsche 911 Carrera, 718 Boxster, 718 Cayman загварын автомашиныг өөрийн биеэр жолоодож үзэж, хурд хүчний гайхамшгийг нь мэдрэхийг хүсвэл Porsche Ulaanbaatar компаний үзэсгэлэнгийн танхимд зочлоорой.

цааш үзэх