Арьсны детокс
Шинжлэх ухаан ба технологийн гайхамшгийг Японы уламжлалт эмийн ургамлуудтай амжилттай нэгтгэж, дэлхий дахинд гоо сайхны цогц шийдэл танилцуулж чадсан брэнд бол яах аргагүй Shiseido юм. Их хотын ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувьд карьер ба хувийн амьдралын хоорондын тэнцвэрийг хадгалах нь тийм ч амар зүйл биш юм. Нойргүйдэл, хоолны буруу зуршил, хэт оройн цагаар ажиллах мөн нислэгийн улмаас үүссэн цагийн зөрүүнээс болж бие махбодийн хэмнэл алдагдах нь тэдний хувьд хэвийн л нэг үзэгдэл болжээ. Ийм амьдралын хэв маягаас шалтгаалж бидний арьс чийгээ алдаж, эсүүд гэмтсэнээр үр дүнд нь хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч, ядарсан бөгөөд наснаасаа эрт өтөлсөн харагддаг. Гэхдээ эдгээр асуудлуудын эсрэг шийдэл бий. Японы алдарт Shiseido брэнд арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй эсийн түвшинд тэмцэж, чийгшил өгөн, нөхөн сэргээх үйлчилгээтэй шинэчлэгдсэн Future Solution LX цувралаа худалдаанд гаргалаа.
Арьсны эсийн насжилтыг уртасгана
Shiseido брэнд нь удаан хугацааны турш судалгаа хийсний үр дүнд арьсны эсийн насжилтыг уртасгах шинэ найрлагатай Future Solution LX арьс арчилгааны шинэчилсэн цувралыг бүсгүйчүүдэд танилцуулж байна. Тэд судалгааны үр дүнд ямар "шидэт" шинэ орц найрлагыг гаргаж авсан бэ гэж үү? Мэдээж энэ бол SkingenecellEnmei гэх Shiseido брэндийн цоо шинэ найрлага юм. Энэхүү найрлагыг маш урт удаан насалдгаараа алдартай Японы эртний Enmei гэх ургамлаас гарган авчээ. Домогт өгүүлснээр хамгийн анх нэгэн Буддын лам өвчинд нэрвэгдсэн аялагчийг аврахаар Enmei ургамлыг уулнаас түүсэн байдаг. Тэгвэл Shiseido-гийн эрдэмтэд болон ургамлын мэргэжилтнүүд дээрх домог анх үүссэн газар болох Койя уулын бэлээс энэхүү ид шидтэй ургамлыг түүж, дараа нь өөрсдөө тариалж хамгийн сайн чанарын ханд гарган авчээ. Мөн Shiseido брэндийн бодлого үргэлж шинжлэх ухаан дээр суурилж ирсэн учраас тэд шинэ цувралын гол орц найрлага болох Enmei ургамлын хандыг "Skingenecell 1P" ба "vitamin C Ethyl II" гэх хоёр төрлийн бодистой нэгтгэн "SkingenecellEnmei" нэртэй маш өндөр үр дүн үзүүлдэг шинэ жорыг гарган авсан байна. Энэхүү шинэ жор нь Future Solution LX цувралын нүдний тосноос эхлээд арьс зөөлрүүлэгч хүртэлх бүх бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа. Тиймээс байгалийн гаралтай ургамал ашиглан, шинэчилсэн технологиор бүтээгдсэн Future Solution LX арьс арчилгааны цуврал нь арьсны эсүүдийн нөхөн сэргээлтийг түргэсгэж, хормын зуур ямар нэг стрессийн шинж тэмдгийг арилгаж, гэрэлтсэн, чийглэг, залуу арьс бий болгох юм.
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи Японы гайхамшигт эмийн ургамлуудын хамтаар арьсны асуудлыг шийдвэрлэнэ
Future Solution LX цувралд багтсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг Киото хотоос гаралтай, дээд зэргийн чанартай ногоон цай, Хоккайдогийн "angelica" гэх ургамлын үндэс болон Ошимагийн сакура цэцгийн навчнаас гаргаж авсан хандаар баяжуулсан тул энэхүү найрлага нь арьсыг антиоксидантаар тэтгэж, уян хатан чанарыг сайжруулж, арьсны бүтцийг бэхжүүлнэ. Тэр дундаа цувралын үндсэн бүтээгдэхүүнүүд болох Total Protective Cream ба Total Regenerative Cream гэсэн өдөр, шөнийн хоёр төрлийн тосонд дээрх орцнуудаас гадна хуурайшилт, үрчлээ болон арьсны бусад өө сэвийг анагаах зориулалттай Саншо ургамал ба сөд өвсний ханд агуулагдсан байгаа. Саншо ургамлын ханд нь нарны хэт ягаан туяа, хуурайшилт болон хөгшрөлтийн гол эх үүсвэрүүдийн нэг болох исэлдлийн эсрэг үйлчилгээг арьсанд давхар үзүүлдэг давуу талтай юм. Энэхүү тоснууд нь баялаг, өтгөн бүтэцтэй атлаа арьсанд хүрмэгцээ шууд "хайлж" асар хурдан шингэдэг онцлогтой. Түүнчлэн бас нэгэн зүйлийг онцлон хэлэхэд арьсны хөгшрөлтийн үйл явцад эсийн биологийн цаг шууд хамааралтай. Жишээ нь арьсны эсүүд өдөр ба шөнийн цагаас хамаарч өөрийгөө дахин шинэчлэн, хамгаалах чадвартай байдаг. Тиймээс Shiseido брэнд арьсны энэ онцлогийг харгалзаж Total Protective Cream өдрийн тосыг хуурайшилт, хүрээлэн буй орчны нөлөө болон стрессээс хамгаалах, арьсны байгалийн чадварыг сайжруулах үйлчилгээтэй байхаар бүтээжээ. Харин Total Regenerating Cream шөнийн тос нь таныг нойрсож байх хугацаанд арьсыг шинэчилж, гэмтсэн эсүүдийг сэргээн, хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг арилгана.
Арьсны хамгийн эмзэг хэсгүүдэд тохирсон онцгой арчилгаа
Future Solution LX багцад орсон бас нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн бол зовхи ба уруулын эргэн тойрны эмзэг арьсанд зориулсан сэргээх үйлчилгээтэй тос юм. Энэхүү тос нь доод зовхинд үүссэн үрчлээг толийлгож, хөх туяаг арилгаад зогсохгүй, хацар хамрын хоорондох унжсан арьсыг чангалж, гүн үрчлээ үүсгэхээс сэргийлнэ.
Shiseido Mongolia
Утас: 11-322041, 70128977, Хаяг: Тэнгис кино театрын урд Бишрэлт Их Дэлгүүр 1-р давхар, Central Tower 2-р давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт