Мэргэжилтнүүдийн зөвлөгөө
Коронавирусын халдварын улмаас бид ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж байна. Тэгвэл гэрээсээ ажиллаж байгаа үед нарны тос заавал хэрэглэх шаардлагатай юу?
"Нарны гэрэл эгц туссан газраас хол байна гэдэг таны арьс аюулгүй гэсэн үг биш юм. Цонх зөвхөн UVB туяанаас хамгаалдаг ч арьсан дээр хөгшрөлтийн шинж тэмдэг үүсгэдэг UVA цацрагаас хамгаалдаггүй. Түүнчлэн гар утас, компьютерын дэлгэцээс ялгардаг цэнхэр туяа нь арьсыг хөгшрөх, нөсөөжих үйл явцыг түргэсгэдэг. Тиймээс гэртээ байхдаа ч нарны тос хэрэглэн арьсаа хамгаалж байх нь чухал юм" хэмээн Майамигийн Их Сургуулийн Арьс өнгөний хэлтсийн дэд захирал Лаура Скотт ярьжээ.
Мөн нар эгц туссан өрөөнд UVA туяаны 50-иас их хувь нь цонхоор нэвтэрч байдаг тул 30-аас их SPF индекстэй нарны тос сонгож хэрэглэн арьсны хорт хавдар, хөгшрөлтөөс сэргийлэх боломжтой байна. Үүнээс гадна арьсыг гуужуулсан үед гадагш гарахгүй байсан ч нарны тосыг ойр ойрхон сэргээж түрхэх нь чухал юм. Учир нь арьсны үхэжсэн хэсэг гуужиж, шинэ арьс гарч ирсэн үед нарны хэт ягаан туяа болон цэнхэр туяанаас хамгаалахгүй байх нь сэвх, нөсөө толбо үүсэх шалтгааны нэг болдог байна.
Мэргэжилтнүүдийн санал болгож буй нарны тоснууд:
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт