Нүүр цэвэрлэгч силикон төхөөрөмж, автомат сойз гээд төрөл бүрийн гоо сайхны төхөөрөмжүүд эрчээ аваад буй энэ үед арьсыг гүн цэвэрлэхэд туслах хялбар аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ бол халуун алчуураар нүүрээ цэвэрлэх арга юм.
Гоо сайхны салбарт 30 гаруй жилийн туршлагатай, арьс арчилгааны мэргэжилтэн Каролайн Хиронсын онцолж буйгаар энэхүү арга нь гоо сайхны салонд орсон мэт үр дүн үзүүлж, арьсыг гэрэлтсэн толигор болоход тусалдаг ба хамгийн чухал нь сайн чанарын хөвөн даавуун алчуур сонгох хэрэгтэйг зөвлөсөн юм. Түүнчлэн арьсны онцлогт тохирсон тосон цэвэрлэгч сонгохоо бүү мартаарай. Ингээд халуун алчуураар нүүрээ цэвэрлэх аргыг танилцуулж байна.
Юун түрүүнд нүүрний будаг, нарны тос болон арьсан дээрх бохирдлыг тосон цэвэрлэгчийн тусламжтайгаар цэвэрлэнэ. Ингэхдээ бага хэмжээний цэвэрлэгчийг гартаа халаан нүүрэндээ жигд тараасны дараа хурууны өндгөөрөө зөөлөн иллэг хийнэ.
Үүний дараагаар алчуурыг халуун усанд норгон арьсан дээрх тосыг гадагш чиглэлтэй арчин бохирдлыг арилгана. Энэ үед арьсан дээрх бохирдлууд илүү хурдан арилахын зэрэгцээ арьсыг хөнгөн гуужуулж өгдөг байна. Харин эцэст нь хөөсөн цэвэрлэгчийн тусламжтайгаар үлдэгдэл бохирдлыг арилгана. Халуун алчуур ашиглан нүүрээ цэвэрлэхдээ алчуур үргэлж цэвэр байх ёстойг анхаараарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт