Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу?
Нүүрний фитнесийн багш Марина Колягина хариулж байна
Гоо сайхны салбарт мэсийн бус аргаар залуужих олон аргууд байдгийн нэг нь нүүрний фитнес билээ. Нүүрний тэгш бус хэм бол энэ төрлийн мэргэжилтнүүдэд ирдэг түгээмэл асуудал юм. Яагаад нүүрний тэгш хэм алдагддаг, үүнийг хэрхэн тодорхойлдог, мөн яаж эргээд хэвийн төрхөд нь оруулдаг талаарх мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.
Хүн бүрийн нүүрний булчин энгийн, суларсан, чангарсан гэх гурван тонуст орших боломжтой. Нүүрний булчингууд харилцан адилгүй тонустай байх нь тэгш хэмийг алдагдуулдаг байна. Үүнд дутуу нойр, архаг стресс, гэмтэл, хорт муу зуршил, эм бэлдмэлээс үүдэлтэй гаж нөлөө, хэт их нүүрний хөдөлгөөн гэсэн олон шалтгаанууд багтдаг.
Арга хэмжээ авч эхлэхийн өмнө нүүрний тэгш хэм хэр их алдагдсанаа тодорхойлох хэрэгтэй. Үүнийг тогтоохын тулд танд сайн камертай утас, толь байхад хангалттай. Нүүрнийхээ тал бүрийн зургийг авч дасгал хийсэн үйл явцаа 1-3-6 сар тутамд баримтжуулаарай.
Хэм алдагдлын түвшнээ тогтоохыг тулд доор дурдсан тестийг бөглөж өөртөө оноо өгөөрэй.
Хөмсөгний тонус
Хөмсгөө нэг нэгээр нь ээлжлэн өргөнө. Гарсан үр дүндээ тохирох оноог өгөөрэй.
Хөмсөгний хэм
Нүүрнийхээ зургийг эгц урдаас нь авч хөмсөгний дээгүүр тэгш зураас татна.
Уруул
Уруулынхаа хоёр талыг гар оролцуулахгүйгээр дээш өргөнө.
Нүд
Хоёр нүдээ ээлжлэн анина. Зургаар баримтжуулж харьцуулаарай.
Хамар
Хамрыг дээш болон доош хөдөлгөнө.
Чих
Чихээ хөдөлгөж үзээд үр дүнгээ тэмдэглээрэй.
Уруулын нэг талаараа инээмсэглэх
Яг л жуумалзаж байгаа юм шиг уруулынхаа баруун, зүүн талаар ээлжлэн инээмсэглэнэ.
Уруулын хоёр захын үзүүр
Нүүрнийхээ эгц урдаас авсан зураг дээр уруулынхаа голд зураас татаж, хоёр талын үзүүр тэгш хэмд байгаа эсэхийг шалгана.
Хацрын яс
Уруулаа урагш цорвойлгон О үсэг үүсгэж, баруун болон зүүн хацрын булчингаа нэг нэгээр нь хөдөлгөнө.
Нүүрний хоёр хажуу тал
Мөрөө эгцэлж зогсоод зөвхөн толгойгоороо хоёр хажуу тал руу гаа харан зургаа авна. Харцаа аль болох нурууныхаа ард тал руу чиглүүлэхийг хичээгээрэй.
Шанааны өнцөг
Хоёр талын шанааны зургаа авч оноогоор үнэлээрэй.
Хацар
Хоёр хацрын хэмжээ ижил эсэхийг ажиглана.
0-2 оноо. Энэхүү үр дүн нүүрний тань булчингууд бараг л ижилхэн тонустай, мөн тэгш хэмтэй байгааг илтгэнэ. Одоогийн төрхөө урт хугацаанд хадгалахын тулд хүзүү, нуруу гэхчлэн биеийн зөв байрлалыг сахих нь чухал.
3-6 оноо. Нүүрний тань тэгш хэм үл ялиг алдагдсан байна. Үүнд таны буруу зуршил, нуруу, хүзүүний бөгтөр байрлал нөлөөлж байх боломжтой. Нөхцөл байдал улам дордохоос нь өмнө зориулалтын дасгал, массаж хийхийг, мөн биеийн буруу байрлалаа засахыг зөвлөдөг.
7-15 оноо. Хэрэв та ийм оноо авсан бол нүүрний булчингууд жигд тонустай биш, нүдэнд мэдэгдэхүйц тэгш бус хэм үүссэн байх өндөр магадлалтай. Хэрэв шалтгаанаа илрүүлж, арга хэмжээ авахгүй удвал тэгш хэм улам их алдагдана. Хэт их стресс булчингийн чангарал үүсгэдэг тэргүүн шалтгаануудын нэг бөгөөд сайн амарч, стресстэйгээ ажиллаж сурах хэрэгтэй.
16-22 оноо. Нүүрний тэгш хэмийн алдагдал өндөр түвшинд байна. Таны нүүрний зарим булчингууд чангарч, харин зарим нь суларсан байх боломжтой. Үүний эсрэг дасгал хийж, мөн тэгш бус хэм үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлээс ангижрах хэрэгтэй.
Бидний өдөр тутамд хийдэг үйлдлүүд нүүрний тэгш хэмийг алдагдуулж байдаг. Иймд тэдгээр зуршлынхаа давтамжийг бууруулж эхлээрэй.
Буруу зуршилд:
Түүнчлэн тамхи татах, нэг болон түүнээс дээш шүдгүй байх, бөгтийх, хөлөө ачиж суух зэрэг хүчин зүйл тэгш хэм алдагдахад нөлөөлдөг билээ.
Нүүрний хэлбэрээ байгалиар нь хадгалах үүднээс буруу зуршлаасаа салаад зогсохгүй зөв дадалтай болох хэрэгтэй. Үүний тулд нүүрний булчинг тэнцвэржүүлэх, биеийн буруу байрлалыг засах дасгал хийх боломжтой.
Зажлуур булчин суллахын тулд:
Дасгалын эхэн үед өвдөлт мэдрэгдэх боломжтой.
Нурууны булчин суллахын тулд:
Юун түрүүнд нурууны төрөл бүрийн дасгалуудыг хийх боломжтой. Үүнд иогийн хүүхдийн байрлал, эсвэл муурын байрлал зэрэг багтана. Мөн чангарсан булчинг сулруулж өгөх мэргэжлийн бариачид хандах нь шилдэг арга билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт