Залуу арьсаа хадгалая: Үрчлээс гэж юу вэ? Ямар бүтээгдэхүүн сонгох вэ?

Сайн чанарын, үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэж гэрэлтсэн, толигор, үрчлээсгүй арьстай болохыг хүн бүр л хүсдэг. Гэвч зах зээл дээрх тэр олон нэр төрлийн бүтээгдэхүүн дундаас өөрт таарсныг олно гэдэг хүндхэн даалгавар байдаг. Ийм ч учраас бид таны ажлыг хөнгөвчлөхөөр шийдэн үрчлээсний талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг бүтээгдэхүүний хөтчийн хамт хүргэж байна.

Хэрэв арьсанд гүн үрчлээс нэгэнтээ үүссэн л бол энэ асуудлыг зөвхөн косметик бүтээгдэхүүний тусламжтай шийднэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Яг л базсан цаасыг эргээд тэнийлгэхэд зураасгүй, гөлгөр болохгүйн адил арьсыг ч мөн тусгай гоо сайхны процедурын тусламжтай л залуужуулах боломжтой байна. Тиймээс л бид цаг хугацаатай уралдан үрчлээсний эсрэг арьс арчилгаагаа эртнээс эхлэх хэрэгтэй. Нарны хэт ягаан туяанаас хамгаалахгүй, буруу амьдралын хэв маягтай байх зэрэг үрчлээс үүсгэдэг олон шалтгаан байдгаас хамгийн гол шалтгаан нь хуурайшилт юм. Харин хуурайшилт нь юуны өмнө арьсны гүнд байрлах гиалурон, коллаген, эластин гэх эсүүдийн нийлэгжилт алдагдсанаас бий болдог билээ. Тэгвэл уг асуудлыг шийдэхээр Монголын Biogen гоо сайхны брэнд нь арьсны гүнд чийгшил, тэжээл өгч, агаарын бохирдлоос хамгаалж, гүн үрчлээс үүсэхээс сэргийлэх багц бүтээгдэхүүнээ савлагааг нь шинэчлэн дахин танилцуулж байна. Энэхүү багцад чийгийг дээд зэргээр өгдөг гиалурон, арьсыг уургаар тэтгэдэг коллагены найрлагатай серум, зовхины тос, чийгшүүлэх тос болон бусад бүтээгдэхүүнүүд багтжээ.


Үрчлээс яагаад үүсдэг вэ?

  • Ген

Үрчлээс үүсэх нь биологийн үйл явц учраас хүн бүрт заавал тохиолдох нь ойлгомжтой. Ихэвчлэн 25 наснаас хойш хүний гиалуроны хүчлийн биологийн ялгаралт нь багассаар хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч эхэлдэг ба хөгшрөлтийн үйл явц нь мөн генээс ч шалтгаалдаг гэдгийг Нидерландын эрдэмтэд судалгаагаар нотолсон билээ. Тодруулбал, үрчлээсний хэмээн нэрлэгдэх MC1R ген нь хүмүүсийн биед харилцан адилгүй байдаг бөгөөд MC1R их байх тусам арьсанд үрчлээс суух үйл явц түргэн явагддаг байна.

  • Амьдралын хэв маяг

Зөв амьдралын хэв маяг нь сайхан арьстай байх бас нэгэн шалтгаан юм. Эрдэмтэд уг шалтгааныг тогтоохоор нэг эсийн ихрүүдийг хамарсан судалгаа явуулсан бөгөөд тамхи татах, шарлагын аппаратад ихээр орох зэрэг нь арьсанд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлж байсан нь батлагджээ.

  • Буруу арчилгаа

Арьсаа тогтмол буруу арчилж, үргэлж хөөсөн цэвэрлэгчээр угаадаг бол хуурайшилт улам л явагдаж, арьс эмзэгшинэ. Арьс эмзэгшсэнээр батгашилт, нүхжилт үүсэх шалтгаан бас болдог. Түүнчлэн арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалаагүйгээс шалтгаалан эсүүдийн хэвийн нийлэгжилт гэмтэж, улмаар гиалуроны хүчлээ ихээр алдаж, арьс чийглэг булцгар байхаа больдог.

  • Агаарын бохирдол

Монголын хүн амын талаас их нь улирлын чанартай агаарын бохирдол тохиодог Улаанбаатар хотод амьдарч байна. Утаа нь амьсгалын замын эрхтнүүдэд сөргөөр нөлөөлөхийн сацуу арьсанд цагаасаа өмнө үрчлээс үүсэх нэг шалтгаан болдог. Учир нь PM 2.5 нь арьсны сүвээс хэд дахин жижиг тул арьсны амьсгалах замыг хаан, үрэвсэл үүсгэж нөсөө толбо болон үрчлээс үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг юм.


Үрчлээсний эсрэг ямар найрлага зайлшгүй хэрэглэх вэ?

  • Гиалуроны хүчил

Гиалурон нь хүний биед 10-15 грамм агуулагддаг нь нэгэн төрлийн хүчил юм. Энэхүү хүчил нь биед агуулагдаж буй ус, чийгийг хадгалах үндсэн үүрэгтэй билээ. Анх гиалуроны хүчлийг нүд болон үе мөчний өвчнийг эмчлэх зорилгоор анагаах ухааны салбарт ашигладаг байсан. Улмаар уг хүчлийг арьсыг гүн чийгшүүлж, арьсны үндсэн хэсэг болох эластиний ус болон уургийг нөхөн сэргээж, залуужуулах зорилгоор косметик бүтээгдэхүүнд ашиглаж эхэлсэн билээ. Магадгүй та гиалуроны хүчлийн молекулын бүтэц нь хэтэрхий том тул түрхэж хэрэглэхэд арьсны гүн рүү нэвтэрдэггүй бөгөөд үр дүнгүй гэх ам дамжсан яриа сонссон байх. Тэгвэл нэгэн залруулгыг хэлэх нь зүйтэй. Юу гэхээр, гиалуроны хүчил нь чийгийг хадгалахын тулд арьсны гүн рүү орох шаардлагагүй бөгөөд гадаргуу хэсэгт түрхсэн ч үүргээ төвөггүй гүйцэтгэдэг байна.

  • Коллаген

Коллаген нь арьсны уян хатан чанарыг хангадаг уургийн нэг төрөл юм. Залуу насанд коллагены хэмжээ хамгийн их буюу нэг жилд ойролцоогоор зургаан кг ялгаруулдаг бол 40 нас хүрэхэд энэ нь гурван кг болтлоо буурдаг билээ. Тиймээс хөгшрөлтийн эсрэг серүм, тос, маск зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад коллаген зайлшгүй орсон байдаг. Коллаген нь арьсыг уургаар тэтгэснээр хялгасан үрчлээсийг арилгаж, гүн үрчлээс үүсэхээс урьдчилан сэргийлж, арьсыг чангалж, уян, зөөлөн болгодог давуу талтай юм. Тиймдээ ч үрчлээсний эсрэг арьс арчилгааны горимд коллаген байх зайлшгүй шаардлагатай билээ.


Үрчлээсний талаарх ташаа ойлголтууд

  • Тослог арьс бол байгалиас заяасан үрчлээсний эсрэг хамгаалалт

Тослог арьсны хөгшрөлтийн явц бусад төрлүүдийнхээс өөрөөр явагддаг нь үнэн ч энэ нь арьсанд бага үрчлээс сууна гэсэн үг биш юм (мөн үрчлээс суухаас сэргийлдэг нь коллаген болохоос тос биш). Хуурай арьс нь генетикээсээ шалтгаалан илүү нимгэн, нүхжилт багатай байдаг бол тослог арьс зузаан бөгөөд том сүвтэй байдаг. Үүнээс улбаалан ихэвчлэн дух орчимд үүсдэг хялгасан үрчлээс нь тослог арьстай хүмүүсийнх дээр илүү бага үзэгддэг байна. Гэсэн ч тослог арьсны хамраас доош хэсэгт гүн үрчлээс суух хандлагатай талаар эрүүл мэндийн Healthline сэтгүүл онцолсон юм. Түүнчлэн, анагаах ухааны Clinical Anatomy сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний судалгаагаар зовхины орчимд үүсдэг үрчлээс нь арьсны төрөл хамаарахгүй адилхан явагддаг гэдгийг баталсан билээ. Тиймээс тослог арьстай гээд үрчлээсний эсрэг арчилгаагаа хойш тавихгүй байхыг зөвлөе.

  • Үрчлээсний эсрэг бүтээгдэхүүн шууд үр дүнгээ үзүүлээгүй бол үргэлжлүүлэн хэрэглээд хэрэггүй

Үрчлээсний эсрэг арьс арчилгаагаа эхлүүлээд нүдэнд үзэгдэх үр дүн гарахгүй байсан ч гэсэн бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн хэрэглээрэй. Учир нь энэ нь нэг, хоёр өдрийн дотор үрчлээсийг арилгадаг ботокс биш шүү дээ. Тиймээс хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний үр дүн өдөр тутамдаа өгсөх байдлаар илэрдэг гэдгийг санах хэрэгтэй. Коллаген болон эластин нөхөн төлжихөд дунджаар 3-4 долоо хоног шаардагддаг тул тасалдуулахгүйгээр, тууштай хэрэглэхийг зөвлөе.


Ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ?

  • Үрчлээсний эсрэг серум 32,800₮

Коллаген болон гиалуроны найрлагатай энэхүү серум нь арьсыг уургаар тэтгэн, уян хатан чанарыг нэмэгдүүлж, мөнхийн залуу төрхийг хадгална. Серум нь үрчлээсний эсрэг чийгшүүлэх тосны үйлчилгээг дэмждэг тул эдгээр бүтээгдэхүүнүүдийг хамтад нь хэрэглэн илүү их үр дүнг мэдрэхийг зөвлөж байна.

  • Үрчлээсний эсрэг зовхины тос 28,800₮

Өнгөн арьсны бүтцийн 70% коллагенаас бүтдэг бөгөөд нүдний зовхи болон уруулын хэсгийн арьс бусад хэсгээс дөрөв дахин нимгэн тул инээх, нарны өөдөөс үрчийх зэрэгт маш амархан үрчлээс үүсэж, богино хугацаанд гүн үрчлээс болон хувирдаг. Харин энэхүү тос нь хэрэглэж эхлэх эхний өдрөөс л ид шидээ мэдрүүлэх болно.

  • Үрчлээсний эсрэг чийгшүүлэгч тос 28,800₮

Коллаген болон гиалуроны хүчил агуулагдсан энэхүү тос нь арьсыг хүчилтөрөгчөөр ханган, эсийн амьсгалах чадварыг нэмэгдүүлэн улмаар өнгөн болон гүн үрчлээг тэнийлгэж ахин үүсэхээс хамгаалах юм.

  • Үрчлээсний эсрэг гарын тос 6,800₮

Тэжээлээр хангаж чийгшүүлэхээс гадна гарын бор толбо болон нөсөөг багасгана.

Зөвлөгөө: Арьс арчилгааны дараалал нь хувь хүний арьсны онцлогоос шалтгаалдаг ч ерөнхий дарааллыг нь ойлгоход маш хялбар. Нэг л дүрэм байдаг нь шингэнээс өтгөн гэсэн дарааллыг мөрдөх юм.

1. Серум

2. Чийгшүүлэгч тос

3. Зовхины тос

Biogen Mongolia

Утас: 88091025, 7737-3737

Вебсайт: monoscosmetics.mn

Facebook: Biogen - Биоген

Б.Энххүслэн

2021-09-06, 13:10