Үсээ утаанаас хамгаалъя: Агаарын бохирдолтой үед үсээ яаж арчлах вэ?
Таны үс өнгө зүсээ алдаж, хуурайшиж, хэврэгшиж байгаагийн шалтгаан агаарын бохирдол байх өндөр магадлалтай
Улаанбаатар хот нь агаарын бохирдол өндөр нийслэл хотуудын нэгт жагсдагийг бид мэднэ. Хүйтний эрч чангарах үеэр PM 2.5 тоосонцрын түвшин 687 мкг/м3 хүрдэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон аюулгүйн хязгаараас 27 дахин их үзүүлэлт юм. Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн олон сөрөг үр дагаврууд улбаалдаг тул хотын оршин суугчид бид агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, утаа шүүгч маск зэргийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгожээ. Тэгвэл агаарын бохирдол нь бидний биеийн нэгээхэн хэсэг болсон үсний эрүүл байдалд ч мөн нөлөөлдөг байна.
Үсний өнгө гундах, хэврэгших, хуурайших, хурдан бохирдох зэрэг шинж тэмдгийн эх үүсвэрийг дан ганц химийн гаралтай бүтээгдэхүүн, аль эсвэл сэнс, халуун индүүгээр хязгаарлах нь учир дутагдалтай юм. Тэр дундаа агаарын чанарын асуудалтай нүүр тулдаг улаанбаатарчуудын үсний эрүүл байдалд хүрээлэн буй орчин нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй. Тиймээс хэрэв та үсний асуудлаа шийдэхийг хүсэж байгаа бол арчилгааны горимдоо агаарын бохирдлын эсрэг шинэчлэлтүүд оруулахыг бидний зүгээс зөвлөж байна.
Орчны бохирдлоос шалтгаалан үсний хальсан бүрхүүл сөрдийх, бат бөх байдал буурах, липид давхарга элэгдэх нөхцөл бүрддэг. Ингэснээр үсний өнгө зүс алдагдаад зогсохгүй бүтэц нь гэмтэж, мөн гадна давхаргыг бат бөх байлгахад чухал оролцоотой кератины ялгарал багасдаг билээ.
Хүрээлэн буй орчноос үүдэлтэй гэмтлийг дотор нь уснаас, (хатуулаг ихтэй, хлортой, далайн ус) агаараас (утаа, тоосонцор) болон металлаас гаралтай гэж ангилдаг. Хэдий металл дангаараа хор хөнөөлгүй ч нарны хэт ягаан туяатай урвалд орсноор үсийг гэмтээгч чөлөөт радикалуудыг үүсгэдэг байна. Үүнээс гадна нарны хэт ягаан туяа өөрөө үс гэмтээгч эх үүсвэрт хамаардаг ба энэ нь хальсан бүрхүүлд агуулагдах тосны хүчлийг бууруулж хуурайших, гундах, хатуурах, хэврэгших зэрэг сөрөг нөлөөг дагуулдаг.
1. Малгай, эсвэл алчуураар халхлах
Малгай, эсвэл алчуураар үсээ халхлах нь нарны хэт ягаан туяа болон тоосонцроос хамгаалах хаалтын үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс аялал, зугаалгад явахдаа болон бусад олон цагаар гадаа байх хэрэгцээтэй үедээ энэхүү аргыг хэрэгжүүлэх боломжтой. Гэвч малгай, алчуурыг цаг ямагт ашиглах боломжгүйн сацуу энэхүү арга нь үсний гэмтлийг анагаах эмчилгээний үр нөлөө үзүүлэхгүй гэдгээрээ дутагдалтайд тооцогддог.
2. Арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх
Үсний арчилгааны салбарт орчны бохирдлоос хамгаалах зориулалтын бүтээгдэхүүнүүд ар араасаа гарсаар байгаа билээ. Тэгвэл бидний зүгээс тохиромжтой орц найрлагатай, хэрэглэгчдээс өндөр сэтгэгдэл авсан, үнийн хувьд боломжийн, өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой Wella Professionals-ын Duo Energy бүтээгдэхүүнийг туршиж үзэхийг зөвлөе.
Тус бүтээгдэхүүн нь хос үйлчилгээтэй гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл үсийг гаднаас нь хамгаалаад зогсохгүй дотроос нь бэхжүүлдэг гэсэн үг.
Орчны бохирдлоос үүдэлтэй үсний гэмтэлд гүн цэвэрлэгээ хийх шаардлагатай байдаг. Тус бүтээгдэхүүн нь таны үсийг гаднын болон металлын бохирдлоос хамгаалан цэвэршүүлж чадна. Ингэхдээ үсний байгалийн чийгийг хадгалдаг учир намирсан чанараа алддаггүй давуу талтай.
Энэхүү ангижруулагч нь үсийг байгаагаас нь 90%-иар илүү намирсан, зөөлөн болгох үйлчилгээтэй. Мөн шинэхэн жимс, зөөлөн цэцэгс болон ванилийн охийн тансаг үнэртэй.
Тус тэжээл нь үсийг маш эрчимтэйгээр тэжээлээр хангах чадалтай ба долоо хоногт нэг удаа хэрэглэх зориулалттай билээ. Уг бүтээгдэхүүнийг арчилгаандаа оруулснаар хугаралтын асуудал шийдэгдээд зогсохгүй ердөө нэг удаагийн хэрэглээгээр үс 94%-иар илүү гялалзсан, намирсан болно.
Шампунь, ангижруулагч болон тэжээлийн найрлага:
Duo Energy тос нь таны үсийг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, намирсан, гялалзсан байдлыг 86 хүртэлх хувиар нэмэгдүүлж, мөн үр дүнгээ 24 цагийн турш хадгалах чадвартай.
Тус бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ үсний дунд болон үзүүр хэсэгт жигт тараана. Түрхсэний дараа угааж зайлахгүй ба хуурай үсэнд шууд хэрэглэх боломжтой.
Найрлага: Камели цэцгийн үрээс, чидун жимснээс болон наран цэцгээс гаргаж авсан тоснууд.
Хаяг: Шангри-Ла молл, 2 давхарт
Утас: 7711 7171
Facebook: Wella Professionals
Instagram: wella_mongolia
Вэбсайт: wellbeeshop.mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт