Урагдсан арьс, аймшигт алиалагч ба хуурмаг үзэгдэл
Романтик гавлын яас
Мексик улсын Үхэгсдийн Өдрийн бэлэг тэмдэг болсон романтик гавлын яс нь эрт дээр үеэс Хэллоуины сонгодог шийдлээр тооцогдож ирсэн. Ийм зэргийн нүүр будалтыг хар-цагаан эсвэл тод өнгөнүүд бүхий шийдлээр хийж болох бөгөөд эцэст нь төрөл бүрийн гялалзуур чимэг ба саагаар чимэглэх хэрэгтэй. Харин үсээ цэцгэн хэлбэрийн хавчаар, эсвэл амьд цэцгээр гоёж болно.
Шарх ба урагдсан арьс
Хэллоуины үеэр эрэлт ихтэй байдаг бас нэгэн шийдэл бол урагдсан арьс, шарх ба их хэмжээний цустай бодит будалтууд юм. Та хэрвээ мэргэжилтэнд хандвал тэрхүү нүүр хувиргагч тань зориулалтын силикон материал ашиглан будалтыг хэн ч харсан айдас төрүүлэм болгож чадна шүү.
Олон тооны нүд
Нүүрэн дээрх илүүдэл нүднүүд үргэлж айдас төрүүлдэг. Гэхдээ ийм төрлийн будалтыг мэргэжлийн түвшинд хийхийн тулд эхлээд олон тооны видео заавар харж, гаран дээрээ туршилт хийгээд үзэх хэрэгтэй. Ихэнх блогерууд нүднүүдийг бодит болгохын тулд хиймэл сормуус ба линз ашигладаг байгаа.
Хуурмаг үзэгдэл
Дундуураа хагарч буй толгой, нүүрэн дээрх аварга том мангасын ам, чөтгөрийн хар нүх гэх зэрэг хуурмаг үзэгдлүүд Хэллоуины үеэр хамгийн зоригтой сонголт болдог. Харамсалтай нь 3D эффекттэй хуурмаг үзэгдлийг бий болгохын тулд танд маш их хэмжээний туршлага эсвэл мэргэжилтний туслалцаа хэрэг болно.
Алиалагч
"American Horror Story"-гийн Твисти, "It" киноны Пеннивайз, "Saw"-ын гол дүр болон бусад алиалагчид Хэллоуин болгоноор үзэгддэг. Та Instagram хуудаснаас хайлт хийгээд үзвэл хурц үзүүр бүхий шүдтэй, улаан шүдтэй ба жихүүдэс төрүүлэм инээмсэглэлтэй маш олон төрлийн сонголтууд гарч ирэх болно.
Цасан цагаан хатан хаан
Цав цагаан өнгийн арьс, цайвар үс, улаан нүд, хиймэл сормуус, гавлын яс мэт болгосон их хэмжээний контуринг будалт зэрэг нь цасан цагаан хатны төрхийг тодорхойлно. Энэхүү универсал төрх нь нэг талаасаа аймшгийн атлаа нөгөөтээгүүр үзэсгэлэнтэй харагддаг давуу талтай.
Сансар огторгуй
Нүүрэн дээрх сансар огторгуйн будалт өнгөрсөн жилийн жинхэнэ хит болсон. Энэхүү тренд нь гэхдээ энэ жил ч бас үргэлжилж байна. Ийм төрлийн нүүр будалтыг ягаан, цайвар цэнхэр ба хөх ягаан өнгөнүүдээр хийдэг байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт