Улаан хивсний улирал эхэллээ!
Энэ 2017 оны хамгийн эхний том арга хэмжээ болох "Алтан Бөмбөрцөг 2017" шагнал гардуулах ёслол хэдхэн цагийн өмнө зохион байгуулагдлаа. Том дэлгэц болон телевизийн бүх л алдартнууд нэг доор цуглардаг энэхүү арга хэмжээ жил бүр илүү гайхамшигтай болж, улаан хивсэн дээр илүү үзэсгэлэнтэй, гэнэтийн төрхүүд үзэгддэг билээ. Энэ жилийн шагнал гардуулах ёслол ч мөн адил өөлөх зүйлгүй төгс нүүр будалт, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага бүхий үс засалтуудаас бүрдсэн харагдана. Зарим алдартнууд байгалийн төрхийг илүүд үзэж, энгийн бас даруухан будалт хийсэн бол зарим нь даашинзтайгаа ууссан ижил өнгийн будалт сонгож, харин бусад нь тод бас тачаангуй төрх гаргасан байлаа. Тэр дундаас бидний анхаарлыг хамгийн ихээр татаж, шилдгүүдийн жагсаалтад багтсан алдартнуудыг дурдвал үүнд зөөлөн ягаан өнгийн романтик будалт хийсэн "La La Land" киноны гол дүр Эмма Стоун, Кэри Фишерт хүндэтгэл үзүүлсэн Сара Жессика Паркер, өдөр тутамд тохиромжтой смоки будалт ба nude өнгийн уруулын будаг сонгосон Мэнди Мур, тоорын ягаан өнгийн даашинз өмсөж ижилхэн өнгийн нүүр будалт хийсэн Лили Колинс болон бусад дур булаам бүсгүйчүүд багтлаа. Ингээд шилдэг төрхүүдийг доороос үзэж, өөрт хэрэгтэй санаануудыг тэмдэглээд аваарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт