Санал асуулгын үр дүн
Гоо сайхны болон нөхөн сэргээх чиглэлийн Америкийн мэс заслын хүрээлэнгийн мэргэжилтнүүд нэгэн санал асуулга явуулсны үр дүнд хүмүүсийн гадаад төрхөө өөрчлөхийг хүсдэг гол шалтгаан нь амжилтгүй селфи болохыг олж тогтоожээ.
Олон нийтийн сүлжээ бидний өдөр тутмын амьдралд багагүй нөлөө үзүүлдэг болсон өнөө үед хүмүүс хамрынхаа хэлбэрийг өөрчлөх, шанааны ясаа тодотгох, эрүүнийхээ хэлбэрийг илүү шөвгөр болгох гэх зэрэг өөрийн гадаад төрх дэх жижиг "дутагдал"-уудыг засах хүслийн дагуу мэс ажилбарт хамрагдах нь элбэг болжээ. Хамгийн гол нь ийм зэргийн хүсэл, эрмэлзэл төрөхөд нь Instagram-ын одод нөлөөлж байна.
Америкийн мэс засалчдын мэдээллэж буйгаар зүгээр л селфи зурган дээр гоё гарахыг хүссэндээ мэс засал хийлгэхээр шийдсэн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. Тодруулбал 2017 оны санал асуулгад хамрагдсан нийт оролцогчдын 55% нь селфи дээр гоё гарах зорилгоор гадаад төрхөө өөрчилсөн хэмээн мэдэгдсэн байна. Энэ нь 2016 оны ижил төрлийн санал асуулгатай харьцуулбал 13%-иар ихэссэн үзүүлэлт юм.
"Хүмүүс амжилттай селфи зургийн ачаар хайрттайгаа учрах боломжтой гэх логикийн дагуу шийдвэр гаргаж байгаа бөгөөд энэ чиг хандлага нь ирээдүйд улам бүр бэхжих төлөвтэй байна" хэмээн гоо сайхны болон нөхөн сэргээх чиглэлийн Америкийн мэс заслын хүрээлэнгийн ерөнхийлөгч Уильям Трасвелл мэдэгджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт