Дэлхийн нээлтийг Монголд: Dolce & Gabbana Devotion үнэртэн болон нүүр будгийн хосолсон коллекц

Италийн алдарт Dolce & Gabbana брэнд үүсгэн байгуулагдсан цагаасаа л эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулж, цаг хугацаанд үл захирагдах, сонгодог хэв маягийг чиг баримтлалдаа тусгасаар ирсэн билээ. Зөвхөн загварын цуглуулгаа урлахдаа төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүн бүтээх бүрдээ тэд төрөлхийн гоо үзэсгэлэнг улам бүр тодотгох, амьдралаас таашаал мэдрэх итали философийг уламжлан хадгалсаар байгаа юм. Тэгвэл энэ удаад тэд тус “дүрмийнхээ дагуу” Devotion нэртэй ээлжит нэгэн гайхалтай коллекцийг гоо сайхны ертөнцөд нэвтрүүллээ. Dolce & Gabbana дээд зэрэглэлийн, өндөр чанартай сүрчиг болон гоо сайхны бүтээгдэхүүн урлах зорилгодоо үнэнч хэвээр байгаа гэдгээ илэрхийлэн сүрчиг болон нүүр будгийн бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн шинэ бүтээлдээ “Devotion” хэмээх нэрийг өгчээ. Харин шинэ коллекцийн нүүр царайгаар гоо үзэсгэлэн, авьяас билиг, эерэг зан чанарын өө сэвгүй хослол болсон дуучин Кэти Перри тодорсон нь “Devotion”-ы мөн чанарыг төгс илтгэх шиг.

Devotion нь Dolce & Gabbana брэндийн анхны үнэртэн болон нүүр будгийн цогц коллекц гэдгээрээ онцлогтой. Цуглуулгад сүрчгээс гадна сормуусны будаг, гэрэлтүүлэгч нунтаг пудр, шингэн бүтэцтэй уруулын будгууд багтаж байгаа аж. Бүтээгдэхүүн тус бүр бүсгүй хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгож, романтик уур амьсгалаар цэнэглэх увдистай. Мөн Devotion коллекц нь веган орц найдлагатай бөгөөд байгаль дэлхийд ээлтэй байх үүднээс бүтээгдэхүүн бүрийн савлагааг дахин боловсруулсан материал ашиглан хийжээ. Уг коллекц нь олон улс даяар 2023 оны аравдугаар сарын 6-нд нээлтээ хийж байгаа бол Bishrelt Beauty дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж Монголд мөн өнөөдөр албан ёсоор танилцуулж байна.


Devotion сүрчиг

Зөөлөн цэцэгс, сэнгэнэсэн цитрусын үнэртэй Light Blue сүрчиг 20-иод жилийн өмнө анх танилцуулагдсан даруйдаа л олон хүний зүрх сэтгэлийг булааж, Dolce & Gabbana брэндийн хит бүтээлүүдийн нэгт тооцогдох болж, одоо ч үнэртний ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг билээ. Брэндийн үүсгэн байгуулагчид болох Доменико Дольче, Стефано Габбана нар тус сүрчгийг зохион бүтээсэн Оливье Креспэд энэхүү хэзээ ч хуучиршгүй үнэртнийг зохион бүтээсэнд талархал илэрхийлэхээр оройн зоогт урьсан бөгөөд тэд үндсэн хоолны дараа Италийн алдартай дессерт панеттонег түүнд барьсан байна. Панеттонегийн анхилуун, чихэрлэг үнэр нь Оливьед дахин сүрчиг бүтээх сэдлийг тэр даруй төрүүлжээ. Тэрээр оройн зоогийн дараа шууд л шинэхэн үнэртэн бүтээх ажилдаа шамдан орж ваниль, нимбэг, жүржийн цэцгийн ноотуудыг төгс хослуулан нэгэн гайхалтай сүрчиг урласан нь Devotion бөгөөд өдгөө түүний энэхүү бүтээл дэлхий дахинд нээлтэй хийхэд бэлэн болсон түүхтэй. Жүржийн цэцэгс, мадагаскар ваниль, чихэрлэг цитрусын ноотууд нь анхилуун атлаа сэнгэнэсэн үнэрийг бэлэглэж яг л Каприд амттан идэж, амьдралын баяр баясгаланг мэдэрч байгаа мэт сэтгэл догдлом мэдрэмжийг өгөх болно.


Арьс гэрэлтүүлэгч нунтаг пудр

Энэхүү нунтаг пудр нь чийгшлийг дээд зэргээр хангаж, хормын зуур арьсыг гэрэлтсэн, толигор болгох шидтэй. Арьсны өнгийг сэргээж, эрүүл, амарсан төрхийг бий болгодог уг бүтээгдэхүүн нь 16 цагийн турш тогтцоо барина.


Мусс хэлбэрийн шингэн уруулын будаг

Авокадо жимсний үндсэн найрлагатай, есөн төрлийн өнгөний сонголттой уруулын будгууд нь уруулын арьсыг гүн чийгшүүлж зөөлөн булбарай болгоно. Мөн л удаан тогтоцтой буюу өнгөө 16 цагийн турш хадгалах чадвартай.


Өтгөрүүлэгчтэй сормуусны будаг

Эхний түрхэлтээр л сормуусыг өтгөрүүлж, дэрвийлгэх уг бүтээгдэхүүн нь нүдэндээ акцент өгч, драматик эффект үүсгэх дуртай хүмүүст гарцаагүй таалагдана. Мөн сормуусны ширхгийг хооронд нь наалдуулж, бөөгнөрүүлэхгүй гэдгээрээ давуу талтай.


Bishrelt Beauty

Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар

Утас: 70128977

Facebook: Bishrelt Beauty

Instagram: @bishrelt.beauty

Г.Тэмүүлэн

2023-10-06, 12:33